A. Алдаатай эрэмбэлэлт

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан хүү Валера бүхэл тоон массивыг эрэмбэлэх алгоритм судалж байгаа. Тэр онолыг судласны дараа практик ажлууд руу чиглэсэн байна. Үүний үр дүнд тэр $n$ бүхэл $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ тоонуудтай массивыг үл буурах дарааллаар эрэмбэлдэг програм бичисэн. Валерагийн бичсэн програмын хуурмаг кодыг доор үзүүлэв. Програмын оролт нь $n$ тоо ба $a$ массив байна.

loop integer variable $i$ from $1$ to $n - 1$  
    loop integer variable $j$ from $i$ to $n - 1$  
        if $(a_{j} > a_{j + 1})$, then swap the values of elements $a_{j}$ and $a_{j + 1}$

Гэвч Валера эрэмбэлэх алгоритмыг хараахан бүрэн сураагүй байгаа тул алдаа хийсэн байж болно. Хэрвээ Валерагийн програм алдаатай бол, та түүнд програмыг буруу ажиллуулдаг эсрэг жишээ өгөх хэрэгтэй (энэ нь, програм массивыг үл буурах биш дарааллаар эрэмбэлдэг болгодог жишээ байна). Хэрвээ өгөгдсөн жишээнд $n$-н утга байхгүй бол -1 гэж хэвлэнэ.

Оролт

Та эрэмбэлэгдсэн массивын хэмжээ $n$ $(1 ≤ n ≤ 50)$ бүхэл тоог оруулна.

Гаралт

Зайгаар тусгаарлагдсан $n$ бүхэл тоог $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ $(1 ≤ a_{i} ≤ 100$) оруулна. Энэ нь эсрэг жишээ бөгөөд Валерагийн програм зөв ажиллахгүй байж болно. Хэрвээ тодорхойлсон нөхцлүүдийг хангах эсрэг жишээ өгөх боломжгүй бол -1 гэж хэвлэнэ.

Хэрвээ $n$ тоонуудаас бүрдсэн хэд хэдэн эсрэг жишээ байгаа бол тэдгээрийн аль нэгийг хэвлэх боломжтой.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
1
Гаралт
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...