F. Бүртгэлийн Анализ

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд программын анхааруулгын бүртгэл жагсаалт байгаа. Жагсаалтын бичлэг нь дараах форматтай:

“2012-MM-DD HH:MM:SS:MESSAGE” (хашилтгүй)

“MESSAGE” тэмдэгт мөр нь зай, Англи цагаан толгойн том жижиг үсгүүдээс мөн $“!”, “.”, “,” , “?”$ тэмдэгтүүдээс тогтоно. “2012-MM-DD” тэмдэгт мөр нь он сар өдөрийг, “HH:MM:SS” тэмдэгт мөр нь цагийг 24 цагийн форматаар илтгэнэ. Уг бичлэг нь тодорхой цагт программаас ямар анхааруулах дохио ирсэнг харуулна. Таны даалгавар бол $n$ секунт хугацаандах $m$-ээс цөөнгүй анхааруулга ирсэн бүртгэлүүдийн хамгийн эхний бүртгэл болсон цаг хугацааг олох юм.

Оролт:

Эхний мөр нь зайгаар тусгаарлагдсан 2 бүхэл тоо $n, m( 1≤ n, m ≤ 1000)$. Хоёр болон үлдсэн мөрнүүд нь бүртгэлийг илтгэнэ. Хоёрдох мөр нь эхний бүртгэлийг харуулна харин гурав дахь мөр нь хоёрдох бүртгэлийн харуулна гэх мэтээр явна. Бүртгэл болгон дээрх форматтай тайлбарлагдан бичигдсан байгаа. Бүх бичлэгүүд он цаг тооллын дараалалаар өгөгдсөн, программд гарч ирсэн дараалалын дагуу бичигдсэн гэсэн үг. Бүртгэл жагсаалтанд ядаж нэг бичлэг байгаа. Бүх бичлэгийн нийлбэр урт нь $5*10^6$-гаас хэтрэхгүйгээр өгөгдсөн (ялангуяа зарим мөрүүдийн урт $5*10^6$-гаас хэтрэхгүй гэсэн үг). Бүх өгөгдөж байгаа цагийн формат нь зөв ба “MESSAGE” тэмдэгт мөр нь хоосон биш.

Гаралт:

Хэрвээ хайсан үр дүн олдохгүй бол -1. Эсрэгээрээ олдвол “2012-MM-DD HH:MM:SS” форматаар хашилтгүй хэвлэнэ - хамгийн эхний $n$ секунтэнд $m$-ээс цөөнгүй үйлдэл болсон бүртгэлүүдийн дараалалын эхний болсон бүртгэлийн цаг хугацаа.

Орчуулсан: Баттулга

Жишээ тэстүүд

Оролт
60 3
2012-03-16 16:15:25: Disk size is
2012-03-16 16:15:25: Network failute
2012-03-16 16:16:29: Cant write varlog
2012-03-16 16:16:42: Unable to start process
2012-03-16 16:16:43: Disk size is too small
2012-03-16 16:16:53: Timeout detected
Гаралт
2012-03-16 16:16:43
Оролт
1 2
2012-03-16 23:59:59:Disk size
2012-03-17 00:00:00: Network
2012-03-17 00:00:01:Cant write varlog
Гаралт
-1
Оролт
2 2
2012-03-16 23:59:59:Disk size is too sm
2012-03-17 00:00:00:Network failute dete
2012-03-17 00:00:01:Cant write varlogmysq
Гаралт
2012-03-17 00:00:00
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...