C. Зоосны тоглоом

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Далайн дээрэмчин Поликарпус, Василий хоёр нэгэн сонирхолтой тоглоом тоглодог. Тэдэнд $1$-ээс $n$ хүртэл дугаарлагдсан $n$ ширхэг авдар байдаг. $i$ дугаар авдранд $a_i$ зоос байдаг.

Поликарпус, Василий хоёр ээлж ээлжээр нүүдэг. Поликарпус эхэлж нүүнэ. Өөрийнхөө ээлжин дээр тоглогч $x(2*x+1≤n)$ эерэг тоо сонгох ба $x,2*x,2*x+1$ дугааруудтай хайрцагнаас зоос авна. Зарим тохиолдолд хайрцаг хоосон байж болох ба ийм тохиолдолд тоглогч зоос авахгүй. Бүх хайрцаг хоосон болоход тоглоом дуусна.

Поликарпус нь тийм ч шуналтай, харамч хүн биш. Поликарпус бол залхуу амьтан. Тиймээс Поликарпус тоглоомыг дуусгах хамгийн цөөхөн нүүдэлийн тоог сонирхож байгаа. Поликарпуст тоглоомыг дуусгахад шаардлагатай хамгийн бага нүүдлийн тоог олоход туслаарай. Поликарпус зөвхөн өөрийнхөө нүүдэлийг тоолохгүй тэр мөн Василийгийн нүүдлийг тоолно.

Оролт:

Эхний мөр ганц тоо $n(1≤n≤100)$ - авдарны тоо. Хоёр дох мөрөнд зайгаар тусгаарлагдсан дараалал $a_1,a_2,...,a_n(1≤a_i≤1000)$, энд $a_i$ нь $i$ дугаар авдарны агуулж байгаа зоосны тоог илтгэнэ.

Гаралт:

Ганц тоо - тоглоомыг дуусгахад шаардлагатай хамгийн цөөн үйлдэлийн тоо. Хэрвээ тоглоомыг дуусгаж чадахгүй бол $-1$.

Орчуулсан: Баттулга

Жишээ тэстүүд

Оролт
1
1
Гаралт
-1
Оролт
3
1 2 3
Гаралт
3

Тэмдэглэл

Эхний жишээ тестнд нэг ч үйлдэл хийж болохгүй. Тиймээс хоосон авдар үлдэхгүй. Хоёрдох жишээ тестнд $x=1$ гэсэн ганц үйлдэл байна. Энэ үйлдэлийг $3$ удаа давтаж хийж байж 3дах хайрцагыг хоосон болгоно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...