Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
A. Систем Удирдагч
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Поликарпус бол систем удирдагч. Түүний хатуу чанд удирдлаган дор $a$ ба $b$ сервер байдаг. Серверүүдийн ажиллагааны талаар мэдээлэлтэй байхын тулд Поликарпус “ping a” ба “ping b” хоёр коммандыг хийдэг. Аль ч комманд нь яг $10$ пакетийг коммандын аргументд заагдсан серверлүү илгээдэг. Программыг ажиллуулахад $x, y (x+y=10;x,y≥0)$ хоёр тоо өгдөг. $x$ тоо нь тухайн сервер хичнээн пакет амжилттай хүрсэнг харин y тоо нь тухайн серверт хэдэн пакет хүрээгүй алдсанг илтгэнэ. Поликарпус өнөөдөр ажил дээрээ нийт $n$ ширхэг комманд өгсөн. Тухайн сервед бүрийн хувьд Поликарпус сервер “alive”(амьд) эсэхийг мэдхийг хүсч байгаа. Поликарпус явуулсан пакетуудын ядаж тал нь амжилттай очиж байвал тухайн серверийг “alive”(амьд) гэж үздэг. Өгөгдсөн комманднууд болон хариунууд дээр тулгуурлан Поликарпуст серверүүд “alive”(амьд) үхсэн эсэхийг тодорхойлход туслаарай.
Оролт:
Эхний мөрөнд Поликарпусын гүйцэтгэсэн үйлдэлийн тоо болох ганц тоо $(2 ≤ n ≤ 1000)$. Дараагийн n мөр болгон коммандын талаар мэдээлэл болох зайгаар тусгаарлагдсан гурван тоо агуулна. $i$-дугаар мөр $t_i,x_i,y_i(1≤t_i≤2;x_i,y_i≥0;x_i+y_i=10)$. Хэрвээ $t_i=1$ бол $i$ дах комманд нь “ping a”, харин $t_i$ нь $1$ биш бол эсрэгээрээ $i$ дах комманд нь “ping b” болох юм. $x_i,y_i$ тоонууд нь коммандны хариуг илтгэх бөгөөд $x_i$ нь амжилттай очсон пакетуудын тоо, $y_i$ нь очиж чадаагүй пакетууд.
Гаралт:
Эхний мөрөнд хэрвээ $a$ сервер амьд бол”LIVE” гэж хэвлэнэ хэрвээ үгүй бол “DEAD” гэж хэвлэнэ (Хэвлэхдээ хашилт хэвлэхгүй). Хоёрдох мөрөнд $b$ серверийн төлөвийг адилхан форматтай хэвлэнэ.
Орчуулсан: Баттулга
Жишээ тэстүүд
Оролт
2 1 5 5 2 6 4
Гаралт
LIVE LIVE
Оролт
3 1 0 10 2 0 10 1 10 0
Гаралт
LIVE DEAD
Тэмдэглэл
Эхний тестийг авч үзье. $10$ пакет а серверлүү явуулсан ба $5$ нь амжилттай очсон. Тиймээс явуулсан пакетуудын ядаж тал нь амжилттай очсон гэж үзнэ. Нийтдээ $10$ пакет b серверлүү явуулсан ба $6$ нь амжилттай очсон болохоор мөн ядаж тал нь амжилттай очсон гэж үзнэ. Хоёрдох тестийг авч үзье. Нийтдээ а серверлүү $20$ пакет явуулсан ба $10$ нь очсон. Тиймээс явуулсан пакетуудын ядаж тал нь амжилттай очсон гэж үзнэ. Нийтдээ $10$ пакет $b$ серверлүү явуулсан ба нэг нь ч очоогүй. Тиймээс явуулсан пакетуудын ядаж тал нь амжилттай очоогүй гэж үзнэ.