A. Жүрж хуваах

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэг өдөр хадагтай Сван дэлгүүрээс жүрж худалдаж авчээ. Жүрж нь $n*k$ ширхэг зүсэмтэй бөгөөд эдгээр нь $1$-ээс $n*k$ хүртэл дугаартай.

Хадагтай Сванг гэрт нь $k$ хүүхэд хүлээж байгаа. Хүүхдүүд жүржийн талаар саяхан мэдсэн бөгөөд тэд ямартаа ч жүржийг хэрхэн хуваахаа шийдсэн байлаа. Хүүхэд бүр цаас авч түүн дээрээ ямар дугаартай зүсмийг авахыг хүсч байгаагаа бичсэн: $i$-р $(1 ≤ i ≤ k)$ хүүхэд $a_{i}$ $(1 ≤ a_{i} ≤ n*k)$ тоог бичжээ. Бүх $a_{i}$ тоонууд санаандгүйгээр ялгаатай байж таарлаа.

Одоо хүүхдүүд жүржийг дараах нөхцлүүд биелж байхаар хуваавал баярлана:

  • хүүхэд бүр яг $n$ зүсмийг авна;
  • мэдээж $i$-р хүүхэд $a_{i}$ дугаартай зүсмийг авна;
  • ижил дугаартай зүсмийг хоёр хүүхэд авахгүй.

Хүүхдүүдэд дээрх нөхцлүүд биелж байхаар жүржийг хуваахад нь тусална уу.

Оролт

Эхний мөр $n$, $k$ $(1 ≤ n, k ≤ 30)$ тоонуудыг агуулна. Хоёрдугаар мөрөнд зайгаар тусгаарлагдсан $k$ ширхэг бүхэл тоо $a_{1}, a_{2}, ..., a_{k}$ $(1 ≤ a_{i} ≤ n*k)$ байрлана, энд $a_{i}$ нь $i$-р хүүхдийн авахыг хүсч байгаа зүсмийн дугаар.

Бүх $a_{i}$ тоонууд ялгаатай байна.

Гаралт

Яг $n*k$ ширхэг ялгаатай тоо хэвлэ. Эхний $n$ тоо нь эхний хүүхдийн авах зүсмүүдийн дугаар, дараагийн $n$ тоо нь хоёрдугаар хүүхдийн авах зүсмүүдийн дугаар гэх мэтээр байрлана. Тоонуудаа хүүхэд болгоны хувьд нэг мөрөнд зайгаар тусгаарлан хэвлээрэй.

Хүүхдүүдийн авах зүсмүүдийн дугаарыг дуртай дарааллаараа хэвлэж болно. Зөв хариу ямар ч байсан олдно. Хэд хэдэн хариутай бол дуртайгаа сонго.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
2 2
4 1
Гаралт
2 4 
1 3 
Оролт
3 1
2
Гаралт
3 2 1 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...