Codeforces Round #803 (Div. 2)
05:20:21 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
E. Матриц
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Тэг болон нэгийн цифрүүдээс бүрдсэн $n × n$ хэмжээст квадрат матрицыг авч үзье.
Матрицын мөр бүрд байх $1$-үүд нэг дор зэрэгцэн байрласан байвал "сайн" матриц гэж нэрлэе. Жишээ нь: $00...0011...1100...00$ (эсвэл энэ нь ямар ч нэггүй бол зүгээр тэгүүдээс бүрдэнэ).
Танд $n × n$ хэмжээтэй тэг болон нэгүүдээс бүрдсэн $a$ матриц өгөгдөнө. Таны даалгавар бол багануудыг сэлгэж сайн матриц $b$-г гаргаж авах юм.
Оролт
Эхний мөр нь бүхэл $n$ ($1 ≤ n ≤ 500$) тоог агуулна. Энэ нь $a$ матрицын хэмжээ юм.
Дараагийн $n$ мөрөнд $n$ ширхэг "$0$" болон "$1$" тэмдэгтүүд агуулагдана. Энэ нь $a$ матриц юм. Тэмдэгтүүдийг зайгаар тусгаарлалгүй бичнэ.
Гаралт
Хэрвээ та матрицын багануудыг сэлгэж сайн матриц $b$-г гаргаж чадсан бол эхний мөрөнд "YES" гэж хэвлэнэ. Дараагийн $n$ мөрөнд сайн матриц $b$-г хэвлэнэ. Олон хариулт байгаа бол та алийг нь ч хэвлэж болно.
Хэрвээ сайн матриц гаргах боломжгүй бол "NO" гэж хэвлэнэ.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
6 100010 110110 011001 010010 000100 011001
Гаралт
YES 011000 111100 000111 001100 100000 000111
Оролт
3 110 101 011
Гаралт
NO