D. Шоонууд

хугацааны хязгаарлалт 5 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэг өдөр Петя ээжээсээ модон шоонуудын иж бүрдэл бэлгэнд авчээ. Петя тэр дор нь эдгээр шоонуудаараа бүхэл бүтэн хот байгуулж гэнэ.

Хотын суурь нь нэгж дөрвөлжингүүдэд хуваагдах $n × n$ дөрвөлжингөөс бүтэв. Дөрвөлжингийн талууд нь координатын тэнхлэгүүдтэй параллель ба дөрвөлжингийн эсрэг булангууд нь $(0, 0)$ ба $(n, n)$ координаттай. Петя нэгж дөрвөлжин бүр дээр модон шоонууд давхарлан цамхагууд барьжээ. Модон шоонуудын талууд нь мөн адил нэгж урттай.

Түүний дараа Петя өөрийн бүтээлээсээ нэлээд их зайд холдон, $v = (v_{x}, v_{y}, 0)$ векторын чиглэлд харав. Тэрээр энэ байршлаас хэдэн ялгаатай шоонууд харагдаж байгаа бол гэж боджээ. Энэ тоог олоход Петяд туслаарай.

Шоо бүр хүрээтэй байна. Шооны аль нэг $p$ цэгээс $-v$ векторын чиглэлд цацарсан гэрэл шулуун шугамаар тарахдаа өөр шооны ямар нэг цэгийг дайрахгүй байвал уг шоог харагдаж байна гэж үзнэ.

Оролт

Оролтын эхний мөр нь $n$, $v_{x}$ ба $v_{y}$ ($1 ≤ n ≤ 10^{3}$, $|v_{x}|, |v_{y}| ≤ |10^{4}|$, $|v_{x}| + |v_{y}| > 0$) гэсэн 3 бүхэл тоог агуулна.

Дараагийн $n$ ширхэг мөрүүд тус бүр $n$ бүхэл тоонуудыг агуулна. Үүнд: $i$-р мөрөнд байгаа $j$-р бүхэл тоо $a_{ij}$ $(0 ≤ a_{ij} ≤ 10^{9}$, $1 ≤ i, j ≤ n)$ нь $(i-1, j-1)$ ба $(i, j)$ цэгүүд дээр эсрэг булангууд нь байх нэгж дөрвөлжинд баригдсан шоон цамхагийн өндрийг харуулна.

Гаралт

Харагдаж байгаа шоонуудын тоог харуулах бүхэл тоог хэвлэ.

С++ хэлэнд $64$ битийн бүхэл тоог унших, бичихдээ %lld тодорхойлогчийг битгий ашиглаарай. Харин %I64d тодорхойлогчийг эсвэл cin, cout урсгалуудыг ашиглах нь дээр байдаг.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
5 -1 2
5 0 0 0 1
0 0 0 0 2
0 0 0 1 2
0 0 0 0 2
2 2 2 2 3
Гаралт
20
Оролт
5 1 -2
5 0 0 0 1
0 0 0 0 2
0 0 0 1 2
0 0 0 0 2
2 2 2 2 3
Гаралт
15
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...