C. Колорадогийн төмсний цох

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Өвгөн Макдоналд $(10^{10} + 1) × (10^{10} + 1)$ хэмжээтэй квадрат хэлбэртэй аварга төмсний талбайтай. Талбай нь нэгж квадрат хэлбэртэй цэцэрлэгийн мандлуудад хуваагдна.

Өвгөн Макдоналд Колорадогийн төмсний цох түүний талбай руу дайрч ургацыг нь юу ч үгүй болтол сүйтгэж чадна гэдгийг мэдэж байв. Эдгээр шавьжтай тэмцэхийн тулд зарим мандалд шавьжны хор цацахыг хүсэв.

Тэгээд өгөн Макдоналд талбай руугаа явж голын мандлын төв цэгт нь зогсоод энэ мандалд хороо цацав. Одоо тэр эндээсээ дараалсан жилжилтүүдийг хийж өөр хэдэн мандалд хороо цацлаа. Шилжилт бүрд өвгөн Макдоналд зүүн, баруун, дээш, доош аль нэг зүгт бүхэл тоон зайнд шилжнэ. Өвгөн Макдоналд шилжих замдаа таарсан бүх мандалд хороо цацна.

Өвгөн Макдоналд хороо цацаж дуусаад, бүх шилжилтүүдээ цаасан дээр бичлээ. Одоо тэр Колорадогийн цохны дайралтын дараа хэдэн мандал зүгээр үлдэхийг мэдэхийг хүсч байна.

Колорадогийн цохны дайралт дараах байдлаар үргэлжилдэг. Эхлээд талбайн хүрээний мандлууд руу халдна. Тэгээд нэгэнт халдсан мандлыхаа зэрэгцээ орших ерөхний талтай, хор цацаагүй мандал руу халдна. Өвгөн Макдоналдад Колорадогийн төмсний цохонд идэгдэлгүй үлдэх мандлын тоог олоход нь тусална уу.

Оролт

Эхний мөрөнд өвгөн Макдоналдын шилжилтийн тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 1000$) бүхэл тоо байрлана.

Дараагийн $n$ мөр өвгөн Макдоналдын шилжилтийг илэрхийлнэ. Эдгээр мөрний $i$-р мөр түүний $i$-р шилтилтийг тодорхойлно. Шилжилт бүр "$d_{i}$ $x_{i}$" хэлбэртэй, энд $d_{i}$ нь үсэг бөгөөд шилжилтийг ("$L$", "$R$", "$U$", "$D$" үсгүүдийн аль нэг байх ба энэ нь харгалзан "зүүн", "баруун", "дээш", "доош" гэсэн утгатай), $x_{i}$ ($1 ≤ x_{i} ≤ 10^{6}$) нь шилжилтийн уртыг заана.

Гаралт

Колорадогийн цохны дайралтад сүйтгэгдэлгүй үлдэх мандлын тоо болох ганц тоог ол.

%lld-ийг С++ хэлний 64 битийн бүхэл тоонд хэрэглэхгүй байхыг хүсье. cin, cout стрийм юмуу %I64d-ийг ашиглана уу.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
5
R 8
U 9
L 9
D 8
L 2
Гаралт
101
Оролт
7
R 10
D 2
L 7
U 9
D 2
R 3
D 10
Гаралт
52
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...