B. Том хэрчим

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бодит тоон шулуун дээр $n$ хэрчим байх ба $i$ дэх нь $l_{i}$-ээс $r_{i}$ хүртэл үргэлжилнэ. Бид энэхүү хэрчмийг $[l_{i}, r_{i}]$ гэж тэмдэглэнэ.

Чиний даалгавар бол эдгээр өгөгдсөн хэрчмүүд дунд бусад бүх хэрчмүүдээ агуулах хэрчим байгаа эсэхийг тогтоох юм. Хэрэв тийм бол тэрхүү хэрчмийн дугаарыг ол. Харин тийм хэрчим байхгүй бол "-1" гэж хэвлэ.

$[a, b]$ хэрчим $[c, d]$ хэрчмийг $a ≤ c ≤ d ≤ b$ үед агуулна гэж үзнэ.

Оролт

Эхний мөрөнд хэрчмүүдийн тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 10^{5}$) байна. Дараагийн $n$ мөр бүрт хэрчмүүдийн мэдээллийг агуулна. $i$ дэх мөрөнд $i$ дэх хэрчмийн төгсгөлийн хоёр цэг болох $l_{i}, r_{i}$ ($1 ≤ l_{i} ≤ r_{i} ≤ 10^{9}$) бүхэл тоонууд зайгаар тусгаарлагдан байна.

Өгөгдөлд аль ч хоёр хэрчим давхцаагүй байх болно.

Гаралт

Бусдыгаа агуулдаг хэрчмийн дугаарыг хэвлэ. Боломжгүй бол "-1" гэж хэвлэ.

Хэрчмүүд оролт дээрх дарааллаараа $1$-ээс эхлэн дугаарлагдсан гэж үзнэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
3
1 1
2 2
3 3
Гаралт
-1
Оролт
6
1 5
2 3
1 10
7 10
7 7
10 10
Гаралт
3
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...