A. Сүлд эсвэл тоо

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Петя Вася хоёр зоос шидэж тоглож гэнэ. Тэдний найз болох Валера шүүгч хийжээ. Тоглоом их энгийн. Эхлээд Вася $x$ удаа зоос шиднэ. Дараа нь Пэтя $y$ удаа зоос шиднэ. Хэрэв тоглогч зоос шидээд сүлд буулгавал нэг оноо авна. Харин тоо буулгавал оноо авахгүй. Тоглоомын дараа хамгийн их оноотой нь ялагч болно. Хэрэв тэд ижил оноотой байвал тэнцсэнд тооцно.

Тоглолтон дунд Валера тоогоо алдчихаж гэнэ. Тэгээд тоглолтын дараахь оноог хэлж чадахгүйд хүрэв. Гэхдээ Валера нэг зүйл санаж гэнэ. Валерагийн санаж байгаагаар тоглолтонд Вася хамгийн багадаа $a$ удаа сүлд буулгасан, Петя хамгийн багадаа $b$ удаа сүлд буулгасан ба тоглолтонд Вася ялагч болжээ. Валера энэхүү мэдээллийг ашиглан түүний ой санамжтай харшлахааргүй хэдэн боломжит хувилбар байгааг олохыг хүсчээ.

Оролт

Ганц мөрөнд $x, y, a, b$ $(1 ≤ a ≤ x ≤ 100, 1 ≤ b ≤ y ≤ 100)$ бүхэл тоонууд зайгаар тусгаарлагдан өгөгднө.

Гаралт

Эхний мөрөнд боломжит тоглолтын тоо болох $n$-ийг хэвлэ. Тэгээд $n$ мөр бүрт хувилбаруудыг хэвлэ. $i$ дэх мөрөнд $i$ дэх хувилбарт Вася болон Петягийн сүлд буулгасан тоо болох $c_{i}$, $d_{i}$ тоонуудыг хэвлэ. $(c_{i}, d_{i})$ хосуудыг өсөх эрэмбээр хэвлэх ёстой.

($p_{1} < p_{2}$) эсвэл ($p_{1} = p_{2}$ ба $q_{1} < q_{2}$) үед $(p_{1}, q_{1})$ хосыг $(p_{2}, q_{2})$ хосоос бага гэж үзнэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
3 2 1 1
Гаралт
3
2 1
3 1
3 2
Оролт
2 4 2 2
Гаралт
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...