E. Нислэгийн хуваарь

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Лиланд бол $n$ тооны хоттой улс юм. Хотууд нь $1$-ээс $n$ хүртэл дугаарлагдсан байна. Та сонсож байгаагүй байж болох ч Лиланд бол нэлээд алдартай улс билээ. Учир нь хот хоорондын тээвэр нь маш этгээд сонин. Хотуудын хооронд аялах боломжтой нэг талын олон нислэг байдаг боловч та хотыг нэг удаа орхин гарсан бол дараа нь дахин тэр хот руу буцаж очих боломжгүй байхаар зохион байгуулсан байна.

Өмнө нь нислэг бүр яг нэг цаг үргэлжилдэг байсан, саяхан Лили тээврийн системийн шинэ менежер болсон бөгөөд тэр зарим нислэгийн үргэлжлэх хугацааг өөрчлөхийг хүссэн. Тодруулбал, тэр $1$ дүгээр хотоос $n$-р хот хүрэх бүх аяллын замаас үл хамааран зарим нислэгийн үргэлжлэх хугацааг яг $2$ цаг болгож өөрчлөхийг хүссэн байна.

Таны даалгавар бол нислэгийн хугацааг өөрчлөхөд Лилид туслах явдал юм.

Оролт

Оролтын эхний мөрөнд $n$, $m$ $(2 ≤ n ≤ 1000; 1 ≤ m ≤ 5000)$ бүхэл тоонууд байх ба эдгээр нь хотуудын тоо болон нислэгийн тоог илэрхийлнэ.

Дараагийн $m$ мөр бүрт $a_{i}$, $b_{i}$ $(1 ≤ a_{i} < b_{i} ≤ n)$ бүхэл тоонууд байна. Энэ нь $a_{i}$ хотоос $b_{i}$ хот хүрэх нэг талын нислэгийг тодорхойлно. Өгөгдсөн нислэгийн хуваарийн дагуу $1$-р хотоос $n$-р хотруу аялах зам заавал байна. Циклт замыг бүрдүүлдэг нислэгийн дараалал байж болохгүй, мөн аль ч хоёр хотын хооронд хоёр нислэг байж болохгүй.

Гаралт

Хэрвээ Лили энэ ажлыг хийх боломжгүй бол нэг мөрөнд "No" гэж хэвлэнэ.

Эсрэг тохиолдод гаралтын эхний мөрөнд "Yes" гэж хэвлэнэ. Тэгээд дараагийн $m$ мөр бүрт шинэ тээврийн системийн нислэгийн үргэлжлэх хугацаа болох $ans_{i}$ $(1 ≤ ans_{i} ≤ 2)$ бүхэл тоог хэвлэнэ. Та эдгээр тоонуудыг нислэгийн оролтонд өгөгдсөн дарааллаар хэвлэх ёстой.

Хэд хэдэн шийд байгаа бол тэдгээрийн аль нэгийг хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
3 3
1 2
2 3
1 3
Гаралт
Yes
1
1
2
Оролт
4 4
1 2
2 3
3 4
1 4
Гаралт
No
Оролт
5 6
1 2
2 3
3 5
1 4
4 5
1 3
Гаралт
Yes
1
1
1
2
1
2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...