D. Тоонууд

хугацааны хязгаарлалт 4 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$n$ ширхэг ялгаатай бүхэл тоонуудын $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ $(1 ≤ a_{i} ≤ n)$ дараалал өгөгджээ. Та үр дүнд нь үүсэх дараалал нь дараах гурван нөхцлийг хангасан байхаар зарим нэг бүхэл тоонуудыг устгахыг хүссэн:

  1. Энэ дараалал хоосон биш байна.
  2. Энэ дараалал дахь тоонуудын $xor$ үйлдлүүдийн дүн нь $0$-тэй тэнцүү байна.
  3. Энэ дарааллын бүх бүхэл тоонуудыг хооронд нь зай авалгүйгээр дараалуулан (эхнээс нь төгсгөл хүртэл) аравтын бичиглэлээр бичихэд бий болсон тоо нь $p$ тоонд хуваагддаг байна.

Танд $n$ ширхэг $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ бүхэл тоонуудын дараалал болон $p$ тоо өгөгдсөн бол тодорхойлсон нөхцлийг хангах арга замыг олно уу.

Оролт

Оролтын эхний мөрөнд $n$, $p$ $(1 ≤ n, p ≤ 50000)$ бүхэл тоонууд байна. Дараагийн мөрөнд зайгаар тусгаарлагдсан $n$ ширхэг ялгаатай $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ $(1 ≤ a_{i} ≤ n)$ бүхэл тоонууд байна.

$p$ тоо анхны тоо байна.

Гаралт

Өгөгдсөн оролтын хувьд шийд байхгүй бол нэг мөрөнд "No" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ.

Эсрэг тохиолдолд эхний мөрөнд "Yes" гэж хэвлэнэ. Хоёр дахь мөрөнд үлдсэн элементүүдийн тоо болох $k$ $(k > 0)$ бүхэл тоог хэвлэнэ. Гурав дахь мөрөнд $k$ ширхэг $x_{1}, x_{2}, ..., x_{k}$ $(1 ≤ x_{i} ≤ n)$ ялгаатай элементүүдийг хэвлэнэ. Энэ нь дээрх нөхцлийг хангасан $a_{x_{1}}, a_{x_{2}}, ..., a_{x_{k}}$ бүхэл тоонуудаас бусад бүх тоог дарааллаас устгана гэсэн үг.

Олон шийд байгаа бол алийг нь ч хэвлэж болно.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
3 3
1 2 3
Гаралт
Yes
3
1 2 3 
Оролт
3 5
1 2 3
Гаралт
No
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...