Codeforces Round #804 (Div. 2)
3 өдрийн дараа |
C. Толин хайрцаг
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Ираны Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн тоглоомуудаас хамгийн алдартай нь "Толин хайрцаг" тоглоом юм. Толин хайрцаг нь $10^{5}$ см урт, $100$ см өндөр модон хайцаг юм. Хайрцагны шал болон таазны зарим хэсэг нь тольтой. Хайрцагны хоёр талд сууриас $h_{l}$ болон $h_{r}$ өндрүүдэд өчүүхэн жижиг нүх байгаа. Доорх зурагт хайрцгийг дүрсэлсэн байна.
Энэхүү тоглоомыг тоглоход чамд лазеран буу өгөх ба чи нэг л удаа буудна. Лазеран туяа нэг нүхээр орон нөгөө нүхээр гарах ёстой. Толь бүр дээр $v_{i}$ гэсэн тоо байх ба тоглогч лазераар оносон толин дээрх оноонуудыг авна. Мөн илүү хөгжилтэй болгохын тулд лазер нэг толийг олон удаа онож болохгүй.
Чиний даалгавар бол хайрцагны мэдээлэл өгөгдсөнөөр тоглогчийн авч чадах хамгийн их оноог олох юм. Лазер толинд "мөргөх үеийн өнцөг мөргөсний дараах өнцөгтэй тэнцүү байна" гэсэн хуулиар ойно.
Оролт
Эхний мөрөнд нүхнүүдийн байрлах өндөр болон толинуудын тоог илэрхийлэх $h_{l}, h_{r}, n$ ($0 < h_{l}, h_{r} < 100$, $0 ≤ n ≤ 100$) бүхэл тоонууд зайгаар тусгаарлагдан байна.
Дараагийн $n$ мөрүүдэд толинуудыг тайлбарлана. $i$ дэх мөрөнд $v_{i}, c_{i}, a_{i}, b_{i}$ тоонууд байна; $v_{i}$ ($1 ≤ v_{i} ≤ 1000$) гэсэн бүхэл тоо нь $i$ дэх толины оноог илэрхийлнэ; $c_{i}$ тэмдэгт нь $i$ дэх толины байрлалыг илэрхийлэх бөгөөд $c_{i}$ нь "T" байвал толь таазан хэсэгт байна, $c_{i}$ нь "F" байвал толь шалан дээр байна; $a_{i}$ болон $b_{i}$ ($0 ≤ a_{i} < b_{i} ≤ 10^{5}$) бүхэл тоонууд нь харгалзан толины эхлэл болон төгсгөлийн координатын $x$ тэнхлэгийн утгыг илэрхийлнэ.
Толинууд огтлолцохгүй. $x$ координат зүүнээс баруун тийш ихэсдэг гэж үзвэл $h_{l}$ өндөрт байгаа нүхний $x$ координат нь 0 байх ба $h_{r}$ өндөрт байгаа нүхний $x$ координат нь $10^{5}$ байна.
Гаралт
Тоглогчийн авч чадах хамгийн их оноог хэвлэ.
Орчуулсан: Бат-Од
Жишээ тэстүүд
Оролт
50 50 7 10 F 1 80000 20 T 1 80000 30 T 81000 82000 40 T 83000 84000 50 T 85000 86000 60 T 87000 88000 70 F 81000 89000
Гаралт
100
Оролт
80 72 9 15 T 8210 15679 10 F 11940 22399 50 T 30600 44789 50 F 32090 36579 5 F 45520 48519 120 F 49250 55229 8 F 59700 80609 35 T 61940 64939 2 T 92540 97769
Гаралт
120
Тэмдэглэл
Хоёр дахь жишээг дээр дүрсэлсэн байна. Улаан лазер $10 + 50 + 5 + 35 + 8 + 2 = 110$ оноо цуглуулсан ба цэнхэр лазер $120$ оноо цуглуулсан байна.
Зурагт үзүүлсэн улаан лазер нь түүний замыг ойролцоогоор дүрсэлсэн байна. Өөрөөр хэлбэл зүгээр л оноо авах зарчмыг тайлбарласан зураг юм. Тиймээс хоёр дахь жишээн дээр 110 оноо авах боломжгүй юм.