D. Эвдэрхий робот

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Та тэгш өнцөгт самбар дээр өөрөө явдаг маш ухаалаг робот бэлгэнд авлаа. Харамсалтай нь та үүнийг эвдэрч сонин үйлдэл хийгээд байна гэж ойлгожээ. Тэгш өнцөгт самбар нь $N$ эгнээтэй, $M$ баганатай дөрвөлжин нүднүүдээс бүрдэнэ. Робот эхлээд $i$ дахь эгнээний $j$ дахь баганад зогсч байна. Робот алхах бүртээ нэг нэг нүд дамжина. Түүний зорилго нь хамгийн доод талын $N$ дахь эгнээнд хүрэх явдал юм.

Робот одоо зогч байгаа баганаасаа зүүн тийш, баруун тийш, доод талын нүд рүү алхах боломжтой. Хэрэв робот хамгийн зүүн талын багананд зогсч байвал дахин зүүн тийш, хамгийн баруун талын багананд зогсч байвал дахин баруун тийш нүүдэл хийх боломжгүй. Алхам хийх бүрт бүх алхамууд нь адил боломжит магадлалтай байна.

Хамгийн доод талын эгнээнд хүрэхийн тулд хийх алхамын тоог ол.

Оролт

Хамгийн эхний мөрөнд $N$ гэсэн $M$ ($1 ≤ N, M ≤ 1000$) хоёр бүхэл тоо байна. Хоёр дахь мөрөнд $i$ болон $j$ ($1 ≤ i ≤ N, 1 ≤ j ≤ M$) гэсэн хоёр бүхэл тоо агуулах ба энэ нь анхны эгнээний тоо болон анхны баганы тоог илэрхийлнэ. $(1, 1)$ нь самбарын зүүн дээд өнцөг бол, $(N, M)$ нь баруун доод өнцөг болно.

Гаралт

Мөрөндөө аравтын бутархайн цэгийн дараа наад зах нь $4$ орон байх алхамын тоог гарга.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
10 10
10 4
Гаралт
0.0000000000
Оролт
10 14
5 14
Гаралт
18.0038068653
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...