Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
C. Цэгүүдийн дараалал
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Бүхэл тоон координаттай хавтгай дээр дараах цэгүүд ѳгѳгдсѳн: $M_0, A_0, A_1, ... , A_{n - 1}$. Энд $n$ нь сондгой тоо. Одоо дараах байдлаар $M_i$ цэгүүдийн тѳгсгѳлгүй олонлогийг тодорхойлъё: $M_i$ нь $M_{i-1}$ цэгийн $A_{(i-1)mod(n)}$ (натурал тоо $i$ бүрийн хувьд) цэгийн хувьд тэгш хэмтэй цэг байна. Энд $B$ цэг нь $A$ цэгийн $M$ цэгийн хувьд тэгш хэмтэй цэг гэдэг нь $M$ цэг $AB$ хэрчмийн дундаж цэг байхыг хэлнэ. $j$ дугаар ѳгсѳн бол $M_j$ цэгийг ол.
Оролт
Эхний мѳрѳнд сондгой бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^5$) ба олохыг хүсч буй дугаар болох бүхэл тоо $j$ ($1 ≤ j ≤ 10^{18}$) ѳгѳгднѳ. Дараагийн мѳрѳнд $M_0$ цэгийн координат болох хоёр бүхэл тоо зайгаар тусгаарлагдан ѳгѳгднѳ. Дараагийн $n$ мѳрѳнд, $i$-р мѳрѳнд $A_{i-1}$ цэгийн координат болох хоёр бүхэл тоо ѳгѳгднѳ. Бүх координатын абсолют утга $1000$-аас хэтрэхгүй бүхэл тоо байна.
Гаралт
Нэг мѳрѳнд $M_j$ цэгийн координатыг зайгаар тусгаарлан гарга.
Орчуулсан: Sugardorj
Жишээ тэстүүд
Оролт
3 4 0 0 1 1 2 3 -5 3
Гаралт
14 0
Оролт
3 1 5 5 1000 1000 -1000 1000 3 100
Гаралт
1995 1995