Codeforces Round #804 (Div. 2)
3 өдрийн дараа |
B. F1-н аваргууд
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Формула Нэг аварга шалгаруулах тэмцээн нь Гран При гэж нэрлэгддэг цуврал уралдаануудаас бүрддэг. Уралдаан бүрийн дараа нисгэгчид эзэлсэн байрын дагуу оноо авна. Эхний $10$ нисгэгч л эзэлсэн байрынхаа дагуу $25$, $18$, $15$, $12$, $10$, $8$, $6$, $4$, $2$, $1$ оноонууд авна. Тэмцээний тѳгсгѳлд хамгийн их оноо цуглуулсан нисгэгч аварга болно. Хэрвээ оноо тэнцвэл хэн их түрүүлсэн (ѳѳрѳѳр хэлбэл нэгдүгээр байр) нь аварга болно. Тэнцсэн хэвээр бол тэдгээрээс хамгийн их хоёрдугаар байранд орсон нь гэх мэтээр эзэлсэн байрыг дуусах хүртэл харьцуулна.
Түрүү жил ѳѳр үнэлгээний систем дэвшүүлсэн боловч дэмжлэг аваагүй. Тэр системээр бол хамгийн олон түрүүлсэн хүмүүсийн нэг нь аварга болно. Тэнцвэл тэдгээрээс хамгийн их оноотой нь аварга болно. Хэрвээ үүний дараа тэнцээ үүссээр байвал үндсэн үнэлгээний систэмийн адилаар хоёрдугаар, гуравдугаар, дѳрѳвдүгээр байраар нь гэх мэтээр харьцуулна.
Улирлын туршид болсон уралдаануудын үр дүн ѳгѳгдсѳнѳѳр хоёр системийн хувьд хэн аварга болохыг тодорхойл. Аль ч системийн хувьд заавал яг нэг хүн аваргаар тодрох болно.
Оролт
Эхний мѳрѳнд уралдааны тоо болох $t$ ($1 ≤ t ≤ 20$) бүхэл тоо. Уралдаануудыг нэг нэгээр нь илэрхийлнэ. Уралдаан бүрийг илэрхийлэхдээ эхний мѳрѳнд уг уралдаанд барианд орсон нисгэгчдийн тоо $n$ ($1 ≤ n ≤ 50$) ѳгѳгднѳ. Дараагийн $n$ мѳрѳнд барианд орсон нисгэгчдийн нэрс эхнээсээ сүүлийн байр хүртэлх дарааллаар ѳгѳгдсѳн байна. Нисгэгчдийн нэрс Англи цагаан толгойн том жижиг үсгүүдээс бүрдэх бѳгѳѳд нэрний урт хамгийн ихдээ $50$ тэмдэгт байна. Нэрний хувьд том жижиг үсгүүд ялгаатай гэж үзнэ.
Гаралт
Таны гаралт яг хоёр мѳрнѳѳс бүрдэнэ. Эхний мѳрѳнд нь үндсэн дүрмийн дагуу, хоёрдахь мѳрѳнд нѳгѳѳ дүрмийн дагуу аваргын нэрийг гарга.
Орчуулсан: Sugardorj
Жишээ тэстүүд
Оролт
3 3 Hamilton Vettel Webber 2 Webber Vettel 2 Hamilton Vettel
Гаралт
Vettel Hamilton
Оролт
2 7 Prost Surtees Nakajima Schumacher Button DeLaRosa Buemi 8 Alonso Prost NinoFarina JimClark DeLaRosa Nakajima Patrese Surtees
Гаралт
Prost Prost
Тэмдэглэл
It is not guaranteed that the same drivers participate in all races. For the championship consider every driver that has participated in at least one race. The total number of drivers during the whole season is not more then $50$.