Codeforces Round #803 (Div. 2)
05:56:30 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
C. Интервал дах анхны тоонууд
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Чи анхны тоон онол дээр судалгаа явуулахаар шийдэв. Анхны тоо гэдэг нь 2 бүхэл тоон хуваагчтай бүх тоог хэлнэ.
$a, a + 1, ..., b$ ($a ≤ b$) тоонуудыг авч үзье. Тэгвэл чи дараах нөхцөлийг хангах хамгийн бага $l$ ($1 ≤ l ≤ b - a + 1$) тоог олохыг хүсэж байгаа. $a ≤ x ≤ b - l + 1$ тоонууд дундаас дурын $x$ тоог сонгон авахад $x, x + 1, ..., x + l - 1$ тоонууд дунд дор хаяж $k$ ширхэг анхны тоо байх ёстой.
Хамгийн бага $l$ тоог хэвлэ. Хэрэв тийм тоо олдохгүй тохиолдолд $-1$-ийг хэвлэ.
Оролт
Ганц мөрөнд $a, b, k$ ($1 ≤ a, b, k ≤ 10^6; a ≤ b$) 3 тоог зайгаар тусгаарлан өгнө.
Гаралт
Хариунд байж болох хамгийн бага $l$ тоог боломжгүй тохиолдолд $-1$-ийг хэвлэ.
[Орчуулга хяналт хийгдээгүй. ^_^ ... Codeforces Mongolian Translation Team]
Орчуулсан: Энхсанаа
Жишээ тэстүүд
Оролт
2 4 2
Гаралт
3
Оролт
6 13 1
Гаралт
4
Оролт
1 4 3
Гаралт
-1