B. Залуу хүснэгт

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд 1-c $n$ хүртэл дугаарлагдсан $n$ мөртэй $a$ хүснэгт байна. $a$ хүснэгтийн $i$-р мөрөнд $c_{i}$ нүд байх ба бүх $i$-н $(1 < i ≤ n)$ хувьд $c_{i} ≤ c_{i - 1}$ байна.

$a$ хүснэгтийн нийт нүднүүдийн тоог буюу $s$ гэж тэмдэглэе. Хүснэгтийн нүд бүр $1$-с $s$ хүртэлх нэг бүхэл тоо агуулж байгааг бид мэдэх ба бичигдсэн бүх тоонууд ялгаатай.

$a$ хүснэгтийн $i$-р мөрний нүднүүдийг 1-с $c_{i}$ хүртэл дугаарласан гэе, тэгээд $i$-р мөрний $j$-р нүдэнд бичигдсэн тоог $a_{i, j}$ гэж тэмдэглэе. Таны ажил бол хүснэгтэн дахь тоонуудыг дараах нөхцөлүүд биелэж байхаар өөрчлөх хэд хэдэн солих үйлдлүүдийг гүйцэтгэх юм:

  1. бүх $i, j$-н $(1 < i ≤ n; 1 ≤ j ≤ c_{i})$ хувьд $a_{i, j} > a_{i - 1, j}$ биелэх;
  2. бүх $i, j$-н $(1 ≤ i ≤ n; 1 < j ≤ c_{i})$ хувьд $a_{i, j} > a_{i, j - 1}$ биелэх.

Нэг солих үйлдэлд та хоёр ялгаатай нүдийг сонгож бичлэгүүдийг солих ба өөрөөр хэлбэл солих үйлдлийн өмнө сонгогдсон нүднүүдийн эхний нүдэнд бичигдсэн байсан утга солих үйлдлийн дараа сонгогдсон нүднүүдийн хоёр дахь нүдэнд бичигдэнэ гэсэн үг. Үүнтэй адилаар сонгогдсон хоёр дахь нүдэнд байсан утга эхний нүдэнд бичигдэх юм.

Тоонуудыг шаардлагатай байдлаар өөрчилнө үү. Та хэдэн ч үйлдэл хийж болох боловч $s$-с их байж болохгүй. Та үйлдлүүдийн тоог хамгийн бага байлгах шаардлагагүй.

Оролт

Эхний мөрөнд нэг бүхэл тоо $n$ $(1 ≤ n ≤ 50)$ байх ба хүснэгтийн мөрүүдийн тоо юм. Хоёр дахь мөрөнд зайгаар тусгаарлагдсан $n$ бүхэл тоо $c_{i}$ $(1 ≤ c_{i} ≤ 50; c_{i} ≤ c_{i - 1})$ байх буюу харгалзах мөрүүд дахь нүднүүдийн тоо юм.

Дараагийн $n$ мөрөнд $a$ хүснэгт байна. $i$-р мөрөнд зайгаар тусгаарлагдсан $c_{i}$ бүхэл тоо байх ба уг мөрний $j$-р бүхэл тоо нь $a_{i, j}$-г илтгэнэ.

Өгөгдсөн бүх $a_{i, j}$ тоонууд эерэг ба $s$-с хэтрэхгүй. Мөн бүх $a_{i, j}$ тоо ялгаатай.

Гаралт

Эхний мөрөнд нэг бүхэл тоо $m$ $(0 ≤ m ≤ s)$ байх ба гүйцэтгэсэн үйлдлүүдийн тоо байна.

Дараагийн $m$ мөрөнд солих үйлдлүүдийн тайлбарууд байна. $i$-р мөрөнд зайгаар тусгаарлагдсан дөрвөн бүхэл тоо $x_{i}, y_{i}, p_{i}, q_{i}$ $(1 ≤ x_{i}, p_{i} ≤ n; 1 ≤ y_{i} ≤ c_{x_{i}}; 1 ≤ q_{i} ≤ c_{p_{i}})$ байна. Дээрх хэвлэгдсэн тоонууд нь $a_{x_{i}, y_{i}}$ ба $a_{p_{i}, q_{i}}$ нүднүүдийн утгыг сольж буйг илэрхийлнэ. Солих үйлдэл нь хүснэгтийн ялгаатай нүднүүдийн утыг солих боломжтой. Солих үйлдлүүдийг гүйцэтгэгдэх дарааллаар нь хэвлэнэ үү.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
3
3 2 1
4 3 5
6 1
2
Гаралт
2
1 1 2 2
2 1 3 1
Оролт
1
4
4 3 2 1
Гаралт
2
1 1 1 4
1 2 1 3
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...