A. Сул үйлчлэгч

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Валера 24/7 түргэн хоолны кафе ажиллуулдаг. Тэр илбэ шидээр маргааш нь түүний кафегаар яг $n$ хүн үйлчлүүлэхийг олж мэджээ. Хүн бүрийн яг $h_i$ цаг $m_i$ минутанд ирэхийг мэдэж байгаа. Кафе нэг хүнд минутаас бага хугацаанд үйлчилдэг. Гэвч хэрвээ үйлчлүүлэгч орж ирэхэд ямар ч сул үйлчлэгч байхгүй байвал тэр огт хүлээлгүй гарч явдаг.

Валера маш шуналтай учир тэр маргааш $n$ үйлчлүүлэгчид бүгдэд нь үйлчлэхийг хүсэж байгаа(илүү их ашиг олохын тулд). Гэхдээ үүний тулд тэр үйлчлүүлэгч орж ирэхэд дор хаяж нэг үйлчлүүлэгч сул байхаар олон үйлчлэгч ажиллуулах хэрэгтэй.

Валерад маргааш бүх үйлчлүүлэгчид үйлчлэхийн тулд хамгийн багадаа хэдэн үйлчлэгч ажиллуулах хэрэгтэйг олоход нь тусла.

Оролт

Эхний мөрөнд ирэх үйлчлүүлэгчдийн тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^5$) өгөгдөнө.

Дараагийн $n$ мөрөнд $i$ дахь хүн хэдээс ирэхийг тодорхойлох $h_i$, $m_i$ ($0 ≤ h_i ≤ 23; 0 ≤ m_i ≤ 59$) тоонууд өгөгдөнө.

Жич хугацаанууд бүгд өсөх эрэмбээр өгөгдөнө. Бүх цаг нь 24 цагийн дотор байна.

Гаралт

Маргааш ажиллах үйлчлэгчийн тоог хэвлэ.

[Орчуулга хяналт хийгдээгүй. ^_^ ... Codeforces Mongolian Translation Team]

Орчуулсан: Энхсанаа

Жишээ тэстүүд

Оролт
4
8 0
8 10
8 10
8 45
Гаралт
2
Оролт
3
0 12
10 11
22 22
Гаралт
1

Тэмдэглэл

In the first sample it is not enough one cash to serve all clients, because two visitors will come into cafe in 8:10. Therefore, if there will be one cash in cafe, then one customer will be served by it, and another one will not wait and will go away.

In the second sample all visitors will come in different times, so it will be enough one cash.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...