A. Эрэгтэй юу эмэгтэй юу

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Онлайн форумд, ер нь веб сайтуудад маш олон хөвгүүд хөөрхөн охидын зургийг аватар зургаа болгодог болж. Энэ нь тэр хэрэглэгчийг эрэгтэй юу эмэгтэй гэдгийг хэлэхэд хэцүү болгодог. Саяхан манай жентельмен форумд ороод ээлжит нэгэн хөөрхөн охинтойгоо (гэж бодож байгаа ^^) маш эелдэгээр чатлаж эхлээд удалгүй онлайнаар тун сүрхий дотно болцгоожээ.

Гэвч өчигдөрхөн тэрээр "нөгөө хөөрхнөө"-тэйгээ бодит амьдрал дээр тааралдсан ба тэр нь сахал үсэндээ баригдсан эр байжээ! Мань жентельменд ер бусын гуниг төрж дахин дурлалын асуудалд орооцолдохоос эмээх болжээ. Тэгээд хэрэглэгчийн нэрнээс нь эрэгтэй, эмэгтэйг нь тодорхойлох арга олсон байна:

Хэрвээ хэрэглэгчийн нэрэнд орсон ялгаатай тэмдэгтүүдийн тоо нь тэгш байвал эмэгтэй, сондгой байвал эрэгтэй. Танд дөнгөж саяхан танилцсан онлайн танилынх нь хэрэглэгчийн нэр өгөгдсөн бол эрэгтэй эсвэл эмэгтэй болохыг нь тодорхойл.

Оролт

Нэг мөрөнд зөвхөн Англи цагаан толгойн жижиг үсгүүдээс тогтсон хоосон биш тэмдэг өгөгдөнө. Тэмдэгт мөрийн урт 100-аас хэтрэхгүй.

Гаралт

Хэрвээ эмэгтэй байвал "CHAT WITH HER!" (хашилтгүйгээр), үгүй бол "IGNORE HIM!" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ.

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
wjmzbmr
Гаралт
CHAT WITH HER!
Оролт
xiaodao
Гаралт
IGNORE HIM!
Оролт
sevenkplus
Гаралт
CHAT WITH HER!

Тэмдэглэл

For the first example. There are 6 distinct characters in "wjmzbmr$". These characters are: "w$", "j$", "m$", "z$", "b$", "r$". So wjmzbmr is a female and you should print "CHAT WITH HER!$".

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...