G. Бэлтгэл

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Берландын энэ жилийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болоход бага хугацаа үлджээ. Тиймээс "Losewille Rangers" багийн дасгалжуулагч тодорхойгүй шалтгааны улмаас тасалдсан бэлтгэл сургуулилтыг үргэлжлүүлэхээр шийджээ. "Losewille Rangers"-д нийтдээ $n$ тоглогчид бий. Багийн тоглогч бүр $1-n$ хүртэл давхардаагүй бүхэл тоон дугаартай. Аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэхдээ Дасгалжуулагч ноён Флоппе тодорхой тооны дасгал хийх нь зайлшгүй юм гэж боджээ.

Ноён Флоппе амралтынхаа зарим урт шөнийг дасгалуудыг хэрхэн холбох вэ гэдгийг төлөвлөн өнгөрөөжээ. Тэрээр цогц дасгалын систем олж иржээ. Дасгал бүр нэг тоглоомоос бүрдэнэ, багийн бүх $n$ тоглогчид тоглоомын нэг хэсэгт оролцоно. Тоглогчид ямар нэг аргаар $2$ багт хуваагдана. Иймээс багууд тэнцүү бус тооны тоглогчидтой болж болох ба баг бүр ядаж нэг тоглогчтой байх ёстой.

Дасгалжуулагчийн хүссэн зүйл бол цуврал дасгалуудыг хийж дууссаны дараа, аль ч хоёр тоглогчийн хувьд ядаж нэг удаа өөр өөр багт орж дасгал хийсэн байх юм. Тоглогчдын эрч хүч хязгаартай тул дасгалжуулагч цөөн тооны дасгалаар зорьсондоо хүрэхийг хүсч байна.

Дасгалуудын цагийн хуваарийг гаргахад түүнд туслаарай.

Оролт

$n$ бүхэл тоог агуулах оролтын мөр ($2 ≤ n ≤ 1000$).

Гаралт

Эхний мөрөнд дасгалжуулагч хуваарь гаргах дасгалуудын боломжит хамгийн бага тоо $m$-г хэвлэнэ. Дараагийн $m$ мөрөнд дасгалуудын тайлбарыг хэвлэх бөгөөд $i$-р мөрөнд $f_{i}$ ($1 ≤ f_{i} < n$) буюу $i$-р дасгалын үеэр $1$-р багт байсан тоглогчдын тоог хэвлээд араас нь тоглогчдын дугааруудыг буюу $f_{i}$ ширхэг тоонууд хэвлэгдэнэ. Үлдсэн тоглогчид энэ дасгалын турш $2$-р багт тоглоно. Нэг мөрөнд байх тоонуудыг зайгаар тусгаарлах ба тоглогчдын дугаарыг ямар ч дарааллаар хэвлэж болно. Оновчтой шийдэл олон байвал аль нэгийг нь хэвлэнэ.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
2
Гаралт
1
1 1
Оролт
3
Гаралт
2
2 1 2
1 1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...