D. Кино

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Берландад нийтдээ $m$ жүжигчин байдаг. Жүжигчин тус бүр $1$-ээс $m$ хүртэлх тоогоор дугаарлагдсан хувийн дугаартай. Вася Берландын жүжигчдийн тоглосон киног үзэх дуртай ба түүнд $k$ тооны таалагддаг жүжигчин байдаг. Тэр ирэх сарын кинонуудын танилцуулгыг үзээд кино бүрийн хувьд дараах мэдээллүүдийг бичиж авсан. Үүнд: киноны нэр, тоглосон жүжигчдийн тоо, тэдгээр жүжигчдийн хувийн дугаар. Тэмдэглэлээ шалгасны эцэст киноны нэр болон хэдэн жүжигчин тоглосон гэдгийг яг таг бичиж авсан боловч тоглосон зарим жүжигчдийн хувийн дугаарыг нь тэмдэглээгүй байлаа.

Вася тэмдэглэлээ хараад аль кино түүнд таалагдах, аль нь таалагдахгүй байж болохыг боджээ. Нэгэнт Вася кинонд тоглосон жүжигчдийн тоог тэмдэглэж авсан тул дараах байдлаар дуртай киногоо тодорхойлж болно. Үүнд: Васягийн жагсаалтны бусад кинонуудад түүний дуртай жүжигчид энэ кинон дээрхээс цөөн тоглосон бол энэ кино түүнд таалагдаж болох юм.

Хүүд кино бүрийн хувьд дараах зүйлүүдийг тодорхойлоход нь туслаарай:

  • кино нь түүнд таалагдах нь гарцаагүй;
  • кино нь түүнд таалагдахгүй нь гарцаагүй;
  • таалагдаж ч болох, эсвэл таалагдахгүй ч байж болох.

Оролт

Оролтын эхний мөр нь Берланд дахь жүжигчдийн тоо болон Васягийн дуртай жүжигчдийн тоог харуулсан $m$ ба $k$ ($1 ≤ m ≤ 100, 1 ≤ k ≤ m$) гэсэн 2 бүхэл тоог агуулна.

$2$ дахь мөр Васягийн дуртай жүжигчдийн хувийн дугаарыг харуулсан $k$ ширхэг ялгаатай $a_{i}$ ($1 ≤ a_{i} ≤ m$) бүхэл тоонуудыг агуулна.

$3$ дахь мөр нь Васягийн жагсаалтанд байгаа киноны тоог харуулсан $n$ ($1 ≤ n ≤ 100$) бүхэл тоог агуулна.

Дараагаар нь $n$ тооны мөрүүдийн багц орно. Багц бүр нь киноны тайлбарыг агуулна. $i$-р киноны тайлбар 3 мөртэй:

  • Эхний мөр киноны нэрийг харуулах $s_{i}$ тэмдэгт мөр ($s_{i}$ 1-10 хүртэлх тэмдэгтийн урттай, Англи жижиг үсэгнүүдээс бүрдэнэ)-ийг агуулна,
  • $2$ дахь мөр тус кинонд тоглосон жүжигчдийн тоог харуулсан сөрөг биш $d_{i}$ ($1 ≤ d_{i} ≤ m$) бүхэл тоог агуулна,
  • $3$ дахь мөр тус кинонд тоглосон жүжигчдийн хувийн дугаарыг харуулах $d_{i}$ ширхэг $b_{i, j}$ $(0 ≤ b_{i, j} ≤ m)$ бүхэл тоонуудыг агуулна. Хэрэв $b_{i, j} = 0$ бол Вася $j$-р жүжигчний хувийн дугаарыг санахгүй байгаа гэсэн үг. Энд киноны жүжигчдийн жагсаалтанд жүжигчид давхардаж ороогүй гэдэг нь баталгаатай болно.

Бүх кино өөр өөр нэртэй. 1 мөрөнд байгаа тоонууд хоосон зайгаар тусгаарлагдана.

Гаралт

Гаралтанд $n$ ширхэг мөрийг хэвлэнэ. $i$-р мөрөнд:

  • $i$-р кино гарцаагүй таалагдах бол 0;
  • $i$-р кино гарцаагүй таалагдахгүй бол 1;
  • $i$-р кино таалагдаж болох, эсвэл таалагдахгүй ч байж болох бол 2-ийг хэвлээрэй.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
5 3
1 2 3
6
firstfilm
3
0 0 0
secondfilm
4
0 0 4 5
thirdfilm
1
2
fourthfilm
1
5
fifthfilm
1
4
sixthfilm
2
1 0
Гаралт
2
2
1
1
1
2
Оролт
5 3
1 3 5
4
jumanji
3
0 0 0
theeagle
5
1 2 3 4 0
matrix
3
2 4 0
sourcecode
2
2 4
Гаралт
2
0
1
1

Тэмдэглэл

$2$-р жишээний хувьд:

  • jumanji кинонд онолын хувьд Васягийн дуртай $1$-ээс $3$ хүртэлх тооны жүжигчин тоглосон байх боломжтой.
  • theeagle кинонд дуртай $3$ жүжигчид нь бүгд байгаа ба зөвхөн $5$ гэсэн хувийн дугаартайг нь санахгүй байгаа.
  • matrix кинонд дуртай жүжигчин нь яг нэг тоглосон.
  • sourcecode кинонд дуртай жүжигчин байхгүй.

Тиймээс theeagle кино таалагдах нь гарцаагүй, matrix болон sourcecode кино таалагдахгүй нь тодорхой, jumanji кинонд дуртай (хэрвээ 3 жүжигчид бүгд тоглосон бол) ч байж болно, эсвэл дургүй ч байж болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...