B. Уншлага

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася олимпиадад оролцохоор Ntown хот руу галт тэргээр явж байлаа. Хүү олимпиаддаа бэлтгэхийн тулд сурах бичгээ уншиж явах нь зүйтэй гэж бодсон ба тэр үүнд $k$ цаг зарцуулах хэрэгтэй байв. Мөн цаг тутамд галт тэргэн доторхи гэрэл өөрчлөгдөж байдгийг мэджээ. Гэрэл нь $0-100$ гэсэн хэмжүүрээр хэмжигдэнэ. Энд, $0$ бол маш харанхуй, $100$ бол гэрэл маш сайтай болохыг харуулна.

Түүнийг аялах $n$ цагийн хугацаанд галт тэрэгний гэрэлтүүлэг хэрхэн өөрчлөгдөж байхыг заасан хуваарь түүнд байлаа. Энд, $n$ ширхэг тоо байх ба утга бүр нь $0-100$ хүртэлх тоо (эхний цагийн гэрэлтүүлэг, $2$ дахь цагийнх гэх мэт) байна. Эдгээр цагуудын турш тэр нэг бол уншина, эсвэл юу ч уншихгүй. Тиймээс ном унших (дараалсан байх албагүй) нийтдээ $k$ цагуудыг сонгохыг хүсч байгаа ба тэр аль болох хурц гэрэлд номоо уншихыг илүүд үзнэ. Тиймээс $k$ цаг сонгож болох боломжит хамгийн хурц гэрлийн утгыг тэр мэдэхийг хүсч байгаа. Мөн түүнд унших цагуудыг нь сонгоход туслаарай.

Оролт

Оролтын эхний мөр нийт аялах цаг болон уншлага хийх шаардлагатай цагуудыг харуулах харгалзан $n$ ба $k$ ($1 ≤ n ≤ 1000, 1 ≤ k ≤ n$) гэсэн $2$ бүхэл тоог агуулна. $2$ дахь мөрөнд зайгаар тусгаарлагдсан $n$ ширхэг $a_{i}$ ($0 ≤ a_{i} ≤ 100$), $a_{i}$ бүхэл тоонууд буюу $i$-р цагийн гэрэлтүүлгийг агуулна.

Гаралт

Гаралтын эхний мөрөнд Васягийн уншиж болох хамгийн бага гэрэлтүүлгийн утгыг хэвлэ. $2$ дахь мөрөнд Васягийн уншлага хийж болох цагийн дугааруудыг харуулсан зайгаар тусгаарласан, $k$ ширхэг $b_{1}, b_{2}, ..., b_{k}$ ($1 ≤ b_{i} ≤ n$) тоонуудыг хэвлэ. Цагууд нь $1$-ээс эхлэн дугаарлагдана. Хэрэв боломжит шийдэл олон байвал аль нэгийг хэвлээрэй. $b_{i}$ тоонуудыг дурын дарааллаар хэвлэж болно.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
5 3
20 10 30 40 10
Гаралт
20
1 3 4 
Оролт
6 5
90 20 35 40 60 100
Гаралт
35
1 3 4 5 6 

Тэмдэглэл

Эхний жишээнд Вася $1$ дэх ($20$), $3$ дахь ($30$) болон $4$ дэх цагуудад ($40$) уншлага хийж болохыг харуулжээ. Васягийн уншлага хийж болох гэрэлтүүлгийн хамгийн бага утга нь $20$ байх боломжтой.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...