A. Солгойчууд ба баруун гартангууд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

10-р сарын нэгэн намуухан өдөр математикийн багш Василий Петров ангид орж ирээд, ширээ бүрт 2 сурагчтай $\frac{n}{2}$ ширээнд $n$ сурагч байгааг харав. Василий $n$ тоог тэгш болохыг дор нь ойлгожээ. Жинхэнэ математикчдын адил Василий 1-$n$ хүртэл дугаарлагдсан сурагчидтай.

Гэхдээ Василий Петровд сурагчдын ширээнд суусан хуваарилалт нь таалагдсангүй. Түүнийхээр дугаар нь 1-ээр зөрүүтэй сурагчид бие биетэйгээ үргэлж ярин бусдыг сатааруулж, дүрсгүйтэж байдаг учраас хамт сууж болохгүй гэж үзжээ.

Нөгөө талаас баруун гартан сурагчид ширээний зүүн захад, зүүн гартан сурагчид баруун ширээний баруун захад суувал тэд байнга тохойгоороо хүрэлцэж, бие биендээ саад болно. Бусад тохиолдлуудад нэг ширээнд сууж байгаа сурагчид бие биендээ нөлөөлөхгүй.

Василийн зүүн гартан болон баруун гартан сурагчдыг маш сайн мэддэг бөгөөд тэрээр таныг энэ хэцүү биш нөхцөлийг хангах (хоорондоо ярьдаггүй бөгөөд тохойгоороо хүрэлцэхгүй сурагчид) ямар нэгэн дарааллыг үүсгэнэ үү гэж хүсч байна. Багшийн хүсэж байгаагаар сурагчдыг суулгах арга үргэлж олдохоор оролтын өгөгдөл өгөгдөнө.

Оролт

Эхний оролтын мөр нь $n$ ($4 ≤ n ≤ 100$) тэгш бүхэл тоо -- ангид байгаа сурагчдын тоог агуулна. 2 дахь мөрөнд яг $n$ тооны Англи хэлний "L" юм уу "R" үсэгнүүд байна. 2 дахь мөрний $i$-р үсэг нь "L" бол $i$ дугаартай сурагч зүүн гартан, эс бөгөөс баруун гартан болно.

Гаралт

$\frac{n}{2}$ тооны бүхэл тоон хослолуудыг хэвлэ. $i$-р мөрөнд $i$-р ширээнд суух оюутнуудын дугаарыг хэвлэ. Хослолуудын эхний тоо нь зүүн талд суух оюутан, 2 дахь тоо нь баруун талд суух оюутан болно. Хослолын тоонуудыг зайгаар тусгаарла. Хэрэв олон шийдэл байвал аль нэгийг хэвлээрэй.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
6
LLRLLL
Гаралт
1 4
2 5
6 3
Оролт
4
RRLL
Гаралт
3 1
4 2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...