Codeforces Round #803 (Div. 2)
20:53:51 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
B. Квадрат биш тэгшитгэл
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
$x^2 + s(x) x - n = 0$ тэгшитгэл өгөгджээ. Энд $x, n$ нь бүхэл тоонууд ба $s(x)$ ньнь $x$ тооны цифрүүдийн нийлбэрийг гаргадаг функц юм.
Танд $n$ тоо өгөгдөнө. Дээрх тэгшитгэлийн язгуур болох хамгийн бага эерэг бүхэл тоо $x$-г ол. Эсвэл язгуургүй эсэхийг тодорхойл.
Оролт
Тэгшитгэлийн параметр $n$ ($1 ≤ n ≤ 10^{18}$) өгөгдөнө.
C++ хэл дээр 64-битийн тоо хэрэглэх үед %lld-г хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. %I64d, эсвэл cin, cout стриймийг ашиглана уу.
Гаралт
Өгөгдсөн тэгшитгэл бүхэл язгуургүй бол $-1$ гэж хэвлэ. Бусад тохиолдолд $x$ ($x > 0)$ байх хамгийн бага өгөгдсөн тэгшитгэлийг хангах тоог хэвлэнэ үү.
Орчуулсан: Адъяа
Жишээ тэстүүд
Оролт
2
Гаралт
1
Оролт
110
Гаралт
10
Оролт
4
Гаралт
-1
Тэмдэглэл
In the first test case $x = 1$ is the minimum root. As $s(1) = 1$ and $1^{2} + 1*1 - 2 = 0$.
In the second test case $x = 10$ is the minimum root. As $s(10) = 1 + 0 = 1$ and $10^{2} + 1*10 - 110 = 0$.
In the third test case the equation has no roots.