D. Шидэт хайрцаг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэг өдөр Вася гэртээ харьж явахдаа зам дээр нэгэн хайрцаг хэвтэж байхыг харжээ. Хайрцаг тэгш өнцөгт параллелепипед хэлбэртэй гэмээр харагдаж байв. Хайрцагны бүх ирмэгүүд нь координатын тэнхлэгүүдэд параллель бөгөөд нэг орой нь $(0, 0, 0)$ цэгт, үүний эсрэг талын орой нь $(x_{1}, y_{1}, z_{1})$ цэгт байрлаж байсан. Хайрцагны 6 тал 6-уулаа голдоо тус бүр 1 тоог, нийтдээ $a_{1}, a_{2}, ..., a_{6}$ гэсэн 6 тоог агуулж байв.

Эдгээр тоонууд нь хайрцаган дээр дараах байдлаар байршина:

  • $a_{1}$ тоо ZOX хавтгайд орших талд бичигдсэн;
  • $a_{2}$ өмнөх цэгийн хавтгайтай параллель талд бичигдсэн;
  • $a_{3}$ XOY хавтгайд орших талд бичигдсэн;
  • $a_{4}$ өмнөх цэгийн хавтгайтай параллель талд бичигдсэн;
  • $a_{5}$ YOZ хавтгайд орших талд бичигдсэн;
  • $a_{6}$ өмнөх цэгийн хавтгайтай параллель талд бичигдсэн.

Тухайн үед Вася хайрцгийг $(x, y, z)$ цэгээс харж байгаа бол түүний харж байгаа тоонуудын нийлбэрийг олоорой. Хайрцагны талууд нэвт харагддаггүй учраас Вася хайрцгийг нэвтэлж тоонуудыг харж чадахгүй. Дээрх зургийг ойлгоход хялбар байлгах үүднээс нэвт харагддаг талуудтайгаар дүрсэлсэн болно. Аль нэг талыг агуулсан хавтгайд орших цэгээс Вася харж байгаа үед уг талд бичигдсэн тоог тэр харж чадахгүй. Аль нэг талын төв хэсгийг харж байгаа бол түүнд харгалзах тоог Вася хангалттай харж чадна. Мөн харах өнцөг, эргэлт, бусад хүчин зүйлсээс шалтгаалахгүйгээр Вася $a_{i}$ тоонуудыг үргэлж зөв харна (жишээлбэл, Вася $a_{i}=6$ гэсэн тоог хараад $9$ юм уу өөр бусад тоо байна гэж андуурахгүй).

Оролт

Эхний мөр нь Васягийн байрлалын координатыг илэрхийлэх зайгаар тусгаарлагдсан $x$, $y$, $z$ ($|x|, |y|, |z|≤10^{6}$) 3 бүхэл тоог агуулна. 2 дахь мөр нь хайрцагны $(0, 0, 0)$ цэг дээрх оройн эсрэг оройн координатыг харуулах $x_{1}$, $y_{1}$, $z_{1}$ ($1≤x_{1}, y_{1}, z_{1}≤10^{6}$) 3 бүхэл тоо зайгаар тусгаарлагдаж өгөгдөнө. 3 дахь мөр нь хайрцагны талууд дээр бичигдсэн тоонуудыг илэрхийлэх $a_{1}, a_{2}, ..., a_{6}$ ($1≤a_{i}≤10^{6}$) гэсэн 6 бүхэл тоог агуулна.

$(x, y, z)$ цэг нь үргэлж хайрцагны гадна оршино.

Гаралт

Васягийн харж чадах хайрцагны талууд дээр бичигдсэн тоонуудын нийлбэрийг хэвлээрэй.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
2 2 2
1 1 1
1 2 3 4 5 6
Гаралт
12
Оролт
0 0 10
3 2 3
1 2 3 4 5 6
Гаралт
4

Тэмдэглэл

Эхний жишээнд, зураг дээр дүрслэгдсэн байрнаас харна. Вася $a_{2}$ (дээд талын хамгийн бараан өнгөтэй нь), $a_{6}$ (баруун талын хамгийн цайвар өнгөтэй нь), $a_{4}$ (зүүн талын харагдахуйц өнгөтэй нь) тоонуудыг харна.

2 дахь жишээнд Вася ганцхан $a_{4}$ тоог л харж байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...