B. Ид шид, илбэ ба гайхамшиг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Агуу шидтэн мөн илбэчин Вася бүх төрлийн ид шид, илбэнд дуртай. Тэр шидэт савааг нэг удаа дохиод обьектыг өөр зүйл болгож чадна. Гэхдээ бидний мэддэгээр Ертөнц дээр тооны илбэнээс илүү зүйл гэж үгүй. Энэ нь Васягийн математикийг шүтэх мөн тоонуудыг өөр тоонд хувиргахад цагаа зарцуулдаг шалтгаан юм.

Өнөө өглөө түүний урд өрсөн дээрээ бүхэл тоотой $n$ ширхэг карт байсан. Бүхэл тоо бүр 1-с багагүй ба $l$-с ихгүй. Вася шидэт саваагаа дохиход хамгийн баруун талын хоёр карт алга болох ба тэдний байранд шинэ карт гайхамшигтайгаар гарч ирнэ. Энэ карт нь алга болсон хоёр картны зөрүүг агуулсан байна. Вася дараа нь юу болохыг ихэд сонирхож байсан ба ширээн дээр нэг карт үлдэх хүртэл шидэт дохиураа дохисоор байсан.

Васяд анх 4, 1, 1, 3 (зүүнээс баруун тийш жагссан) картууд байсан гэж үзье. Эхний дохилтын дараа жагсаалт 4, 1, -2 болох ба хоёр дахь дохилтын дараа 4, 3 болно, харин гурав дахь дохилтын дараа ширээн дээр 1 гэсэн тоотой нэг карт үлдэнэ.

Анх картууд дээр байсан тоонууд нь 1-ээс багагүй мөн $l$-с ихгүй байсан боловч шинээр гарч ирж байгаа картууд дээрх тоонууд ямар ч байж болох ба ямар нэгэн хязгаарлалт байхгүй.

Одоо орой болж байна. Вася маш их ядарсан байна мөн тэр бүх зүйлийг буцаахыг хүсч байгаа боловч өглөө түүнд ямар ямар картууд байсныг санахгүй байна. Тэр зөвхөн $n$ ширхэг карт байсан, тэдгээр дээр 1-с $l$ хүртэлх бүхэл тоонууд байсан гэдгийг л санаж байгаа ба бүх шидэт үйлдлийн дараа түүнд ганцхан дээрээ $d$ тоог бичсэн карт л үлдсэн.

Васяд анхны картуудыг тоонуудтай нь хамт сэргээхэд туслана уу.

Оролт

Нэг мөрөнд зайгаар тусгаарлагдсан гурван бүхэл тоо $n$ ($2 ≤ n ≤ 100$) буюу анх ширээн дээр байсан картуудын тоо, $d$ ($|d| ≤ 10^{4}$) буюу бүх шидэт үйлдлийн дараа үлдсэн нэг картан дээрх тоо болон $l$ ($1 ≤ l ≤ 100$) буюу анхны бүхэл тоонуудын хязгаар байна.

Гаралт

Хэрвээ Вася алдсан буюу нөхцөлд өгөгдсөн шаардлагуудтай нийцэх бүрдэл байхгүй бол -1 гэсэн тоог хэвлэ, бусад тохиолдолд $1$-c $l$ хүртэлх $n$ ширхэг бүхэл тоог агуулсан бүрдлийг хэвлэ. Тоонуудыг зайгаар тусгаарла. Тоонуудыг зүүнээс баруун тийш картууд дээр бичигдсэн дарааллаар хэвлэ. Хэрвээ тохиромжтой хэд хэдэн бүрдэл тоо байвал та алийг нь ч хэвлэж болно.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
3 3 2
Гаралт
2 1 2 
Оролт
5 -4 3
Гаралт
-1
Оролт
5 -4 4
Гаралт
2 4 1 4 1 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...