E. Мод

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Боб саяхан модтой холбоотой шинэ тоглоом зохиосон (мод нь циклгүй холбоост граф гэдгийг сануулъя): тэрээр модны хэдэн (тэг ширхэг ч байж болно) ирмэгийг нь арилгаад үлдсэн хэсгийн холбоост компонэнтуудын хэмжээсүүдийн үржвэрийг тооцож олно. Таны даалгавар ѳгсѳн модны хувьд Бобын энэхүү шинэ тоглоомоор хамгийн ихдээ ямар тоо гаргаж болохыг олох юм.

Компонэнтийн хэмжээс гэж түүнд агуулагдах оройн тоог хэлнэ.

Оролт

Эхний мѳрѳнд модны оройн тоо болох $n$ $(1 ≤ n ≤ 700)$ бүхэл тоо. Дараагийн $n-1$ мѳр нь ирмэгүүдийг илэрхийлнэ. Мѳр бүрт ирмэгийн тѳгсгѳл болох хоёр оройг илэрхийлэх $a_i$, $b_i$ ($1 ≤ a_i, b_i ≤ n$) тоонууд ѳгѳгднѳ. Энэхүү граф нь заавал мод байна.

Гаралт

Гаралт нь Бобын уг модны зарим ирмэгийг арилгаад гаргаж чадах холбоост компонэнтуудын хэмжээсийн үржвэрүүдээс хамгийн их утга болох ганц тоо байна.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
5
1 2
2 3
3 4
4 5
Гаралт
6
Оролт
8
1 2
1 3
2 4
2 5
3 6
3 7
6 8
Гаралт
18
Оролт
3
1 2
1 3
Гаралт
3
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...