D. Дѳрвѳн ѳнцѳгт

хугацааны хязгаарлалт 3 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд эрс гүдгэр дѳрвѳн ѳнцѳгтийн гурван тэнцүү талын дундаж цэгүүд ѳгѳгдсѳн. Таны даалгавар энэхүү дѳрвѳн ѳнцѳгтийг байгуулах.

Оролт

Эхний мѳрѳнд тестийн тоо болох $T$ ($1≤ T ≤ 5·10^4$) бүхэл тоо ѳгѳгднѳ. Дараагийн $T$ мѳрѳнд, мѳр бүрт гурван тэнцүү талын дундаж болох ялгаатай цэгүүдийн координатыг илэрхийлэх $x_1$, $y_1$, $x_2$, $y_2$, $x_3$, $y_3$ (сѳрѳг биш, $10$-аас хэтрэхгүй бүхэл тоонууд) зургаан тоо ѳгѳгднѳ.

Гаралт

Тест бүрийн хувьд гаралт нь хоёр мѳр байна. Хэрвээ бодлогын нѳхцѳл хангах дѳрвѳн ѳнцѳгт олддог бол гаралтын эхний мѳрѳнд $YES$ гэж хэвлэнэ. Хоёрдахь мѳрѳнд олон ѳнцѳгтийн оройн координатуудыг цагийн зүүний чиглэлд юмуу цагийн зүүний эсрэг чиглэлтэй байхаар илэрхийлэх дѳрвѳн ширхэг хоёр хос тоог (нийт найман ширхэг тоо) хэвлэ. Уг дѳрвѳн ѳнцѳгт эрс гүдгэр, ѳѳрѳѳр хэлбэл нэг шулуун дээр орших гурван орой агуулахгүй гэдгийг битгий мартаарай. Гаралтын тоонууд таслалаас хойш $9$ орны нарийвчлалтай байна.

Хэрэв тийм дѳрвѳн ѳнцѳгт олдохгүй бол эхний мѳрѳнд $NO$ гэж хэвлээд хоёр дахь мѳрийг хоосон үлдээ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
3
1 1 2 2 3 3
0 1 1 0 2 2
9 3 7 9 9 8
Гаралт
NO

YES
3.5 1.5 0.5 2.5 -0.5 -0.5 2.5 0.5
NO

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...