C. Жүрж ба алим

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$2N-1$ ширхэг хайрцганд алим болон жүрж холилдон байгаа. Бүх алимнуудын хагасаас багагүй, бүх жүржнүүдийн хагасаас багагүй нь агуулагдсан байхаар $N$ хайрцаг сонгоно уу.

Оролт

Эхний мөрөнд тэстийн тоо: $T$. Дараагийн мөрөөс эхлэн тэст бүрийн өгөгдөл байна. Тэст бүрийн эхний мөрөнд $N$ тоо. Дараах $2N-1$ мөрт мөр бүрт $a_i$ болон $o_i$ тоонууд хоосон зайгаар тусгаарлагдан байрлана. $a_i$, $o_i$ аар тус бүр $i$-р хайрцган дахь алим болон жүржийн тоог тэмдэглэв. ($0 ≤ a_i, o_i ≤ 10^9$).

Тэстүүд дэхь $N$-үүдийн нийлбэр $10^5$-аас хэтрэхгүй. Оролтын бүх утгууд бүхэл тоо.

Гаралт

Тэст бүрд хоёр мөр хэвлэнэ. Тэст бүрийн эхний мөрөнд $N$ хайрцаг сонгох боломжтой бол YES үгүй бол NO. Хоёр дахь мөрөнд хэрвээ боломжтой бол сонгогдсон хайрцагнуудын дугааруудыг хоосон зайгаар тусгаарлан хэвлэнэ. Хайрцагнуудыг 1-ээс эхлэн оролтод ирсэн дарааллаар дугаарлана. Хэрвээ боломжгүй бол хоёр дахь мөр хоосон байна.

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
2
2
10 15
5 7
20 18
1
0 0
Гаралт
YES
1 3
YES
1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...