Codeforces Round #803 (Div. 2)
20:02:45 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
C. Гурвалжингууд
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Элис болон Боб нар бүх төрлийн графийн тухай судалгаа хийж байгаа. Элис дараах асуудлыг зохиов: $n$ оройтой чиглэлгүй, бүтэн графаас $m$ ирмэгийг нь сонгож авав. Харин Боб үлдсэн ирмэгийг авав.
Элис Боб 2 графийн "гурвалжин" буюу 3 урттай циклд их дуртай. Тийм болохоор тэд өөрсдийн авцгаасан тус тусын ирмэгүүдээр бүтсэн граф-д нь нийт хэдэн гурвалжин байгааг их гайхацгааж байна.
Оролт
Эхний мөрөнд $n$ and $m$ ($1 ≤ n ≤ 10^{6}, 0 ≤ m ≤ 10^{6}$) бүтэн графийн оройн тоо болон Элисийн графийн ирмэгийн тоо болох 2 тоо өгөгдөнө. Дараагийн $m$ мөрөнд $a_{i}$, $b_{i}$ ($1 ≤ a_{i}, b_{i} ≤ n$, $a_{i} ≠ b_{i}$) Элисийн графийн ирмэгийг холбож буй 2 орой.
Элисийн граф-д давхар ирмэг болон гогцоо байхгүй. Үндсэн бүтэн граф-д давхар ирмэг болон гогцоо байхгүй.
Графийн оройг 1-с эхлэн $n$ хүртэл дугаарласан гэж үзнэ үү.
Гаралт
Элис Боб 2-н графд 3 урттай циклийн нийт тоо болох ганц тоог хэвлэнэ үү.
С++ дээр $cin$, $cout$ эсвэл %I64d -г ашиглана уу.
Орчуулсан: anhaabc
Жишээ тэстүүд
Оролт
5 5 1 2 1 3 2 3 2 4 3 4
Гаралт
3
Оролт
5 3 1 2 2 3 1 3
Гаралт
4
Тэмдэглэл
Эхний жишээн дээр Элисийн графд (1, 2, 3) ба (2, 3, 4) гэсэн 2 гурвалжин байна. Бобийн графд (1, 4, 5) гэсэн 1 гурвалжин байна. Иймээс 2 графд байгаа нийт гурвалжингийн тоо 3 болж байна.
Хоёр дахь жишээний хувьд Элисийн графд (1, 2, 3) гэсэн ганцхан гурвалжи байна. Боб-д (1, 4, 5), (2, 4, 5) ба (3, 4, 5) гэсэн 3-н гурвалжин байна. Энэ үед хариу нь 4.