B. Хоёр хүснэгт

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд $n_{a}×m_{a}$ болон $n_{b}×m_{b}$ нүдтэй, тэгш өнцөгтэй хэлбэртэй хоёр хүснэгт байгаа. Хүснэгтүүд нь 0 ба 1 тоонуудаас бүрдэнэ. Хүснэгтүүдийн мөр, баганыг нэгээс эхлэн дугаарласан гэж үзье. Нэг дэхь хүснэгтийн $i$-р мөр, $j$-р баганын уулзварт байрлах элементийг $a_{i, j}$, хоёр дахь хүснэгтийн $i$-р мөр, $j$-р баганын уулзварт байрлах элементийг $b_{i, j}$ гэж тэмдэглэе.

Нэг дэхь хүснэгтийг $(x, y)$ векторын дагуу шилжүүлээд хоёр дахь хүснэгт дээр давхарлая. Шилжилтийн үр дүнд үүсэх давхардлын утга-г дараах байдлаар үнэлье:

$$ \sum\limits_{i,j} a_{i,j} \cdot b_{i+x,\ j+y} $$

Энд, $i, j$ хувьсагчид нь $a_{i, j} \cdot b_{i+x, j+y}$ илэрхийлэл боломжтой байх хязгаарын утгуудыг л авна. Өөрөөр хэлбэл, $1≤i≤n_{a}, 1≤j≤m_{a}, 1≤i+x≤n_{b}, 1≤j+y≤m_{b}$ тэнцэтгэл бишүүд биелэх ёстой. Энэхүү тэнцэтгэл бишийг хангах $i, j$ хувьсагчдад олгох утга олдохгүй бол дээрх нийлбэрийг $0$-тэй тэнцүү гэж үзнэ.

Таны даалгавар бол боломжит бүх шилжилтэн дундаас давхардлын утга хамгийн ихтэйг олох явдал юм.

Оролт

Эхний мөр нь нэг дэх хүснэгтийн мөр, баганы тоог харуулах, зайгаар тусгаарлагдсан $n_{a}, m_{a}$ $(1≤n_{a}, m_{a}≤50)$ 2 бүхэл тоог агуулна. Дараагийн $n_{a}$ мөрүүд тус бүр 1 дэх хүснэгтийн элементүүдийг илэрхийлэх $m_{a}$ тэмдэгтийг агуулна. Тэмдэгтүүд нь "$0$" эсвэл "$1$" байна.

Дараагийн мөр нь хоёр дахь хүснэгтийн мөр, баганы тоог харуулах, зайгаар тусгаарлагдсан $n_{b}, m_{b}$ $(1≤n_{b}, m_{b}≤50)$ хоёр бүхэл тоог агуулна. Дараагийн мөрүүд нь нэг дэхь хүснэгтийнхтэй адил байдлаар хоёр дахь хүснэгтийн элементүүдийг агуулна.

Хоёр хүснэгт хоёулаа дор хаяж нэг ширхэг "1" тэмдэгтийг агуулна.

Гаралт

Хамгийн их давхардлын утга-тай шилжилтийг харуулах, $x, y$ $(|x|, |y|≤10^{9})$ тоог зайгаар тусгаарлан хэвлээрэй. Олон шийдэл байвал аль нэгийг нь хэвлээрэй.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
3 2
01
10
00
2 3
001
111
Гаралт
0 1
Оролт
3 3
000
010
000
1 1
1
Гаралт
-1 -1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...