A. Өөр туурайнд чиний тах байна уу?

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Валера морь найзуудтайгаа үдэшлэгт явахаар болсон. Тэрээр бүх тах нь өөр өнгөтэй байх нь илүү дэгжин гэдгийг мэддэг. Түүнд өнгөрсөн жил зүүсэн дөрвөн тах байх ба зарим нь ижил өнгөтэй байж болно. Хэрвээ тийм бол түүнд дэгжин байдлаа хадгалахын тулд нэмж тах авах хэрэг гарна.

Азаар тах зардаг дэлгүүрт бүх өнгийн тах байх ба Валерад тэдгээрээс худалдаж авах хангалттай мөнгө байгаа. Хэдий тийм ч Валера аль болох бага мөнгө зарлагадахыг хүсэж байна. Тиймээс түүнд дөрвөн өөр өнгийн тах зүүхэд нь хамгийн багадаа нэмж хэдийг авахыг нь мэдэж туслана уу.

Оролт

Нэг мөрөнд өнгөрсөн жил зүүсэн дөрвөн тахны өнгө $s_1, s_2, s_3, s_4 (1 ≤ s_1, s_2, s_3, s_4 ≤ 10^9)$ хоосон зайгаар тусгаарлагдаж өгөгдөнө.

Гаралт

Валерад хэрэгтэй байгаа нэмж авах хамгийн бага тахны тоог хэвлэнэ.

[Орчуулга хяналт хийгдээгүй. ^_^ ... Codeforces Mongolian Translation Team]

Орчуулсан: Говьхүү

Жишээ тэстүүд

Оролт
1 7 3 3
Гаралт
1
Оролт
7 7 7 7
Гаралт
3
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...