Codeforces Round #804 (Div. 2)
3 өдрийн дараа |
A. Хаашаа эргэх вэ?
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Тэртээх арал дээр аюул гарлаа! $3$ толгойт луу Горинивич хүрээд ирсэн байна. Луу $C$ цэгт суучихаад эргэн тойрныхоо тосгоны ард иргэдийг түвээж эхэлжээ.
Энэ үед зоригт баатар лууг тонилгохоор ирсэн гэнэ. Тэр $A$ цэгээс Горинивичтэй тулалдахаар хөдөлсөн. Тэр $A$ цэгээс чигээрээ явж $B$ цэгт ирсэн. Баатар маань арлын бүх зам хоорондоо параллель, эсвэл перпендкуляр гэдгийг мэдэж байгаа. Мөн тэр $B$, $C$ цэгүүд хоорондоо замаар холбогдсон гэдгийг ч мэднэ. Тэгэхээр одоо манай баатар $90$ градус эргэх, эсвэл чигээрээ явах хэрэгтэй гэсэн үг. Даанч тэр $C$ цэг хаана байдгыг мартчихаж ээ.
Бидний аз болоход тэнгэрт Зоригт Шонхор нисэж явна. Тэр арал дээрх $3$ цэгийг бүхэлд нь харж чаддаг ажээ. Баатар маань түүнээс тусламж гуйжээ.
Та Шонхорын үүргийг гүйцэжгэж баатрыг баруун, зүүн эсвэл чигээрээ явах эсэхийг нь хэлж өгөөрэй.
Яг одоогийн байдлаар баатар маань $А$ цэгрүү нуруугаа харуулж, $B$ цэг дээр зогсож байгаа.
Оролт
Эхинй мөрөнд $A$ цэгийн координат $x_a$, $y_a$ ($|x_a|, |y_a| ≤ 10^9$) өгөгдөнө. Дараагийн мөрөнд $B$, сүүлийн мөрөнд $C$ цэгийн координат дээрх байдлаар байна.
Бүх цэгүүд ялгаатай бөгөөд $B$ цэг нь $AC$ шулуун дээр байрлах, эсвэл $ABC$ гурвалжин нь тэгш өнцөгт гурвалжин байна.
Гаралт
Хэрэв зүүн эргэх бол "LEFT", чигээрээ явах бол "TOWARDS", баруун эргэх бол "RIGHT" гэж хашилтгүйгээр хэвлэ.
Орчуулсан: zoloogg
Жишээ тэстүүд
Оролт
0 0 0 1 1 1
Гаралт
RIGHT
Оролт
-1 -1 -3 -3 -4 -4
Гаралт
TOWARDS
Оролт
-4 -6 -3 -7 -2 -6
Гаралт
LEFT
Тэмдэглэл
The picture to the first sample:
The red color shows points A, B and C. The blue arrow shows the hero's direction. The green color shows the hero's trajectory.
The picture to the second sample: