D. Хүснэгт

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Харри Поттер тун хүнд гэрийн даалгавар хийж байна. Түүнд $n × m$ хэмжээтэй бүхэл тоон элементтэй тэгш өнцөгт хүснэгт өгөгджээ. Харри дурын нэг багана, эсвэл мөрийн бүх элементийн тэмдгийг солих шившлэг мэднэ. Түүний даалгавар бол шившлэг хэрэглэн хүснэгтийн бүх мөр болон баганы нийлбэрийг эерэг тоо болгох ёстой.

Залуу шидтэн асуудлыг ганцаараа шийдэж чадахгүй байгаа тул түүнд туслаарай!

Оролт

Эхний мөрөнд хүснэгтийн мөрийн тоо $n$, баганын тоо $m$ ($1 ≤ n, m ≤ 100$) өгөгдөнө.

Дараагийн $n$ мөр бүрт $m$ тоо байна. $i$-р мөрний $j$-р тоо хүснэгтийн $i$-р мөрийн $j$-р тоо болох $a_{i,j}$ ($|a_{i,j}| ≤ 100$) байна.

Хүснэгтийн мөрүүд $1$-с $n$ хүртэл дугаарлагдсан бөгөөд баганууд $1$-с $m$ хүртэл дугаарлагдсан.

Гаралт

Эхний мөрөнд мөрийн тэмдгүүдийг солих шившлэг хэдэн удаа хэрэглхийг илэрхийлэх $a$ тоог хэвлэнэ. Үүний дараа уг мөрөнд шившлэг хэрэглэх мөрүүдийн дугаар болох нийт $a$ тоог зайгаар тусгаарлан хэвлэ. Мөрүүдийн дугаарууд бүгд ялгаатай байх ёстойг анхаар.

Дараагийн мөрөнд баганы тэмдгүүдийг солих шившлэг хэдэн удаа хэрэглхийг илэрхийлэх $b$ тоог хэвлэнэ. Үүний дараа уг мөрөнд шившлэг хэрэглэх багануудын дугаар болох нийт $b$ тоог зайгаар тусгаарлан хэвлэ. Мөрүүдийн дугаарууд бүгд ялгаатай байх ёстойг анхаар.

Олон хариутай бол аль ч хариуг хэвлэж болно.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
4 1
-1
-1
-1
-1
Гаралт
4 1 2 3 4 
0 
Оролт
2 4
-1 -1 -1 2
1 1 1 1
Гаралт
1 1 
1 4 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...