A. Шоон цамхаг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Шоо бол талуудыг нь $1$-ээс $6$ хүртэлх ялгаатай тоонуудаар хар цэгээр тэмдэглэсэн куб юм. Шооны эсрэг орших талуудынх нь тоонуудын нийлбэр үргэлж $7$ байдаг. Мөн дээрх шаардлагуудыг хангасан ердөө $2$ л шоо (энэ шоонуудын нэг нь нөгөөгийнхөө толины тусгал нь болдог) байдгийг анхаарна уу (зүүн талын зурагт дүрслэв).

Алис Боб хоёр шоо тоголж байна. Алис $n$ шоогоор цамхаг барьжээ. Энэ цамхагийн хөрш хоёр шооны нийлсэн талууд нь хоорондоо ялгаатай тоотой гэдгийг бид мэднэ. Боб цамхагт орсон бүх шооны талууд дээр бичигдсэн тоонуудыг нэг утгатай тодорхойлохыг хүсэж байна. Харамсалтай нь Боб цамхагийг нэг талаас нь харж байгаа учраас бүх нүднүүдийг харж чадахгүй байна. Боб цамхагийн дээд талыг тоо болон хөрш талуудын тоог л харж байгаа (Боб яаж харж байгааг баруун талын зурагт үзүүлэв).

Цамхагт орсон бүх шоонуудын талууд дээрх тоог нэг утгатай тодорхойлж чадах эсэхийг Бобд хэлж өгч туслана уу.

Оролт

Эхний мөрөнд ганц бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 100$) агуулна -- цамхагт орсон шооны тоо. $2$-р мөрөнд бүхэл тоо $x$ $(1 ≤ x ≤ 6)$ агуулна -- цамхагийн хамгийн дээд талын нүдний тоо. Дараагийн $n$ мөрөнд тус бүрт нь зайгаар тусгаарлагдсан $2$ тоо агуулна : $i$-р мөр $a_{i}, b_{i}$ $(1 ≤ a_{i}, b_{i} ≤ 6; a_{i} ≠ b_{i})$ -- Цамхагийн $i$-р шооны Бобд харагдаж байгаа 2 тал дээрх тоо.

Цамхагийн шоонууд дээрээсээ доошоо $1$-ээс $n$ хүртэл дугаарлагдсан гэж үзнэ. Хамгийн дээд талын шоог(энэ шооны дээд тал дээрх тоог Боб харж чаддаг) $1$ гэж дугаарласан. Оролтонд өгөгдсөн шиг харагдахаар шоон цамхаг хийх боломжтой гэдэг нь батлагдсан.

Гаралт

Хэрвээ шоон цамхагны бүх талууд дээрх тоонуудыг нэг утгатай тодорхойлж болох бол "$YES$" (хашилтгүйгээр), боломжгүй бол "$NO$" (хашилтгүйгээр)-г хэвлэ.

Орчуулсан: Жавхлан

Жишээ тэстүүд

Оролт
3
6
3 2
5 4
2 4
Гаралт
YES
Оролт
3
3
2 6
4 1
5 3
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...