C. Хэсэгчилсэн нийлбэрүүд

хугацааны хязгаарлалт 4 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Чамд $n$ бүхэл тоонуудаас бүрдсэн $a$ массив байгаа. Массивын элементүүд нь $1$-с $n$ хүртэл дугаарлагдсан. Дараах хоёр алхамт үйлдлийг тодорхойлъё:

  1. Эхлээд бид $a$ массивын хэсэгчилсэн нийлбэр болох $n$ элементтэй $s$ массивыг байгуулна. $s$ массивын $i$ ($1 ≤ i ≤ n$) элемент нь байна. $x$ $mod$ $y$ үйлдэл нь $x$ тоог $y$ тоонд үлдэгдэлтэй хуваахыг илэрхийлнэ.
  2. Дараа нь бид $s$ массивын агуулгыг $a$ массивт бичнэ. $s$ массивын $i$-р элемент нь $a$ массивын $i$-р элемент болно ($a_{i} = s_{i}$).

Чиний даалгавар бол тодорхойлсон үйлдлийг яг $k$ удаа хэрэглэсний дараах $a$ массивыг олно.

Оролт

Эхний мөр нь зайгаар тусгаарлагдсан $n$, $k$ ($1 ≤ n ≤ 2000$, $0 ≤ k ≤ 10^{9}$) бүхэл тоонуудыг агуулна. Дараагийн мөр нь зайгаар тусгаарлагдсан $n$ ширхэг $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ бүхэл тоонуудыг агуулна. Энэ нь $a$ ($0 ≤ a_{i} ≤ 10^{9}$) массивын элементүүд юм.

Гаралт

$n$ бүхэл тоонууд хэвлэнэ. Эдгээр нь тодорхойлсон үйлдлийг хэрэглэсний дараах $a$ массивын элементүүд. $a$ массив дахь индексийн өсөх дарааллаар элементүүдийг зайгаар тусгаарлан хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
3 1
1 2 3
Гаралт
1 3 6
Оролт
5 0
3 14 15 92 6
Гаралт
3 14 15 92 6
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...