Codeforces Round #804 (Div. 2)
4 өдрийн дараа |
B. Хоёр тэмдэгт мөр
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Тэмдэгт мөр $s = s_{1}s_{2}... s_{|s|}$ ($|s|$ нь $s$ тэмдэг мөрийн урт), энэ тэмдэгт мөрийн дэд дараалал нь $x = s_{k_{1}}s_{k_{2}}... s_{k_{|x|}}$ $(1 ≤ k_{1} < k_{2} < ... < k_{|x|} ≤ |s|)$ ба $|x|$ нь дэд дарааллын урт.
Таньд $s$ ба $t$ гэсэн хоёр тэмдэгт мөр байгаа. Тэмдэгт мөр $s$-ийн тэмдэгт мөр $t$-тэй давхцсан бүх дэд дарааллыг авч үзье. Тэмдэгт мөр $s$-ийн тэмдэгт бүр нь эдгээр дэд дарааллуудад ядаж нэг удаа тохиолдож байна уу? Өөрөөр хэлбэл бүх $i$ $(1 ≤ i ≤ |s|)$ тооны хувьд тэмдэгт мөр $s$-ийн $x = s_{k_{1}}s_{k_{2}}... s_{k_{|x|}}$-ийн нь $x = t$ байх ямар нэг дэд дараалалд $j$ $(1 ≤ j ≤ |x|)$ $k_{j} = i$ байх тоо олдох уу.
Оролт
Эхний мөрөнд $s$ тэмдэгт мөр агуулагдана, хоёр дахь мөрөнд тэмдэгт мөр $t$ агуулагдана. Мөр бүр нь зөвхөн жижиг Англи үсгээс бүрдэнэ. Өгөгдсөн тэмдэгт мөрүүд нь хоосон биш мөн тэмдэгт мөрийн урт нь $2*10^{5}$-ээс хэтрэхгүй.
Гаралт
Хэрвээ $s$ тэмдэгт мөрийн тэмдэгт бүр нь хамгийн багадаа нэг удаа ямар нэгэн дэд дараалалд орсон бол "$Yes$" гэж хэвлэнэ (хашилтгүйгээр). Эсрэг тохиолдолд "$No$" гэж хэвлэнэ.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
abab ab
Гаралт
Yes
Оролт
abacaba aba
Гаралт
No
Оролт
abc ba
Гаралт
No
Тэмдэглэл
Эхний жишээнд тэмдэгт мөр $t$ тэмдэгт мөр $s$-д агуулагдаж байна. Дэд дараалал нь гурван янз байна. Үүнд: ab$ab$, a$bab$ ба $abab$. Эдгээр тохиолдлуудад тэмдэгт мөр $s$-ийн тэмдэгт бүр нь ядаж нэг удаа агуулагдаж байна.
Хоёр дахь жишээнд $s$ тэмдэгт мөрийн 4-ээр тэмдэгт $t$ тэмдэгт мөрөнд агуулагдаагүй байна.
Гурав дахь жишээнд тэмдэгт мөр $s$-н тэмдэгт бүр нь $t$ тэмдэгт мөрөнд агуулагдаагүй байна.