Codeforces Round #803 (Div. 2)
05:52:55 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
D. Олимпиад
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Вася хүү олимпиадад оролцчихоод байна. Багш нь түүнийг $2$ өдрийн олимпиадад нийтдээ дор хаяж $x$ оноо авсан гэдгийг мэдэж байгаа. Багшид олимпиадын эхний болон $2$ дахь өдрийн үр дүн байгаа ч түүн дээр оролцогчдын нэрийг бичилгүй, зөвхөн оноонуудыг нь бичсэн байсан тул тэрээр Васяд түрүүлэх боломж байгаа эсэхийг мэдмээр байлаа.
Багшид Васягийн эзэлж болох хамгийн сайн болон хамгийн муу байрыг илэрхийлэх $2$ тоог олоход туслаарай. Олимпиадын хариуны хүснэгтэд оролцогчдыг олимпиадын $2$ өдрийн онооных нь нийлбэрээр эрэмбэлдэг болохыг анхаараарай (хамгийн өндөр оноо авсан оролцогч нэгдүгээр байрыг эзэлнэ). $2$ болон түүнээс дээш тооны оролцогчдын оноо тэнцвэл шалгалтын комисс тэднийг хэн нь хэддүгээр байр эзлэхийг шийднэ. Бүх оролцогч $2$ өдрийн олимпиадад хоёуланд нь оролцоно.
Оролт
Эхний мөр нь олимпиадад оролцогчдын тоо болон Васягийн авсан хамгийн бага оноог харуулах, зайгаар тусгаарлагдсан $n, x$ хоёр бүхэл тоог агуулна. ($1 ≤ n ≤ 10^{5}; 0 ≤ x ≤ 2 \cdot 10^{5}$)
Хоёр дахь мөр нь оролцогчдын эхний өдөр авсан оноог харуулах, зайгаар тусгаарлагдсан $n$ ширхэг $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ ($0≤a_{i}≤10^{5}$) бүхэл тоонуудыг агуулна.
Гурав дахь мөр нь оролцогчдын $2$ дахь өдөр авсан оноог харуулах, зайгаар тусгаарлагдсан $n$ ширхэг $b_{1}, b_{2}, ..., b_{n}$ ($0≤b_{i}≤10^{5}$) бүхэл тоонуудыг агуулна.
Оролцогчдын авсан оноонууд дурын дарааллаар өгөгдөх ба энэ тоонууд дунд Васягийн олимпиадын дүнтэй таарах $a_{i}+b_{j}≥x$ байх $i, j$ $(1≤i, j≤n)$ хоёр бүхэл тоо заавал байна.
Гаралт
Васягийн авч болох хамгийн сайн болон хамгийн муу байрыг харуулах зайгаар тусгаарлагдсан хоёр тоог хэвлээрэй.
Орчуулсан: Солонго
Жишээ тэстүүд
Оролт
5 2 1 1 1 1 1 1 1 1 1 1
Гаралт
1 5
Оролт
6 7 4 3 5 6 4 4 8 6 0 4 3 4
Гаралт
1 5
Тэмдэглэл
Эхний жишээнд, $5$ оролцогч бүгдээрээ $2$ оноо авчээ. Шалгалтын комиссын шийдвэрээс шалтгаалан Вася $1$-р (хамгийн сайн) байрыг, мөн сүүлийн $5$-р (хамгийн муу) байрыг ч эзэлж болно.
2 дахь жишээнд, хамгийн сайн тохиолдол нь хариуны хүснэгт {4:8, 6:4, 3:6, 4:4, 4:3, 5:0} гэж байх юм бол Вася $12$ оноогоор ялах ба үнэмлэхүй ялагч болно.
Дээрх жагсаалтад оролцогчдыг авсан оноогоор нь буурах дарааллаар эрэмбэлсэн ба бид эндээс оролцогчид нэг ба $2$ дахь өдөр хэдэн оноо авсан болохыг харж болох юм.
Хамгийн муу тохиолдолд дүнгийн хүснэгт {4:8, 4:6, 6:4, 5:4, 4:3, 3:0} гэж байвал Вася эхний өдөр $4$, $2$ дахь өдөр $3$ оноо авч, $5$-р байрыг эзэлнэ.