C. Бутархайг хураах

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Галактикийн эзэнт гүрэн бутархайг 2 олонлогоор илэрхийлдэг. Эхний олонлог нь бутархайн хүртвэр, дараагийн олонлог нь хуваарийг нь илэрхийлдэг. Гэхдээ тэд нарт бутархайг хураахад их төвөгтэй байдаг. Хэрвээ та эзэнт гүрэнд энэ асуудлыг нь шийдэж өгвөл тэд лав танийг мартахгүй.

Оролт

Эхний мөрөнд $n$, $m$ ($1 ≤ n, m ≤ 10^{5}$) эхний олонлогийн (хүртвэр) тоо болон хоёр дахь олонлогийн (хуваарь) тоо.

Хоёр дахь мөрөнд $n$ ширхэг тоо $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ ($1 ≤ a_{i} ≤ 10^{7}$) хүртвэрийг үржвэрт задалсан тоонууд.

Гурав дахь мөрөнд $m$ ширхэг тоо $b_{1}, b_{2}, ..., b_{n}$ ($1 ≤ b_{i} ≤ 10^{7}$) хуваарийг үржвэрт задалсан тоонууд.

Гаралт

Оролтын хэлбэртэй адил эхлээд $n_{out}, m_{out}$ ($1 ≤ n_{out}, m_{out} ≤ 10^{5}$) дараагийн мөрүүдэд $a_{out, i}$ болон $b_{out, i}$ ($1 ≤ a_{out, i}, b_{out, i} ≤ 10^{7}$).

Бутархай нь заавал хураагдсан байх ёстой. Хүртвэр, хуваарь 2 нь $x$-д ($x > 1$) хуваагддаг байх тийм $x$ олдох ёсгүй гэсэн үг. Тохирох олон хариулт байвал аль нэгийг нь хэвлэнэ үү.

Орчуулсан: anhaabc

Жишээ тэстүүд

Оролт
3 2
100 5 2
50 10
Гаралт
2 3
2 1
1 1 1
Оролт
4 3
2 5 10 20
100 1 3
Гаралт
1 1
20
3

Тэмдэглэл

Эхний жишээн дээр хүрвтэр нь 1000, хуваарь нь 500 байна. 1000/500 хураасний дараа 2/1 болно.

Хоёр дахь жишээн дээр хүрвтэр нь 2000, хуваарь нь 300 байна. 2000/300 хураасний дараа 20/3 болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...