Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
A. Бяцхан заан ба Функц
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Бяцхан заан рекурсив функцэд дуртай.
Энэ удаа тэр эрэмбэлдэг функцийг сонирхов. $i$-дэх элемэнтийг $a_{i}$-ээр илэрхийлсэн 1-с $n$ хүртэл тоотой сэлгэмэлийг $a$ гэе. Сэлгэмэлийн эхний $x$ элементийг эрэмбэлдэг бяцхан зааны рекурсив функц нь $f(x)$. Энэ функц нь дараах байлдаар ажилладаг:
- Хэрвээ $x = 1$ бол функц зогсоно.
- Бусад үед $swap(a_{x - 1}, a_{x})$ ($a$-ын $x$-дэх болон $(x - 1)$-дэх элементүүдийг хооронд нь сольж байна) тэгээд $f(x - 1)$-г дуудна.
Бяцхан зааны багш нь энэ функц зөв ажиллахгүй гэв. Тэгээд бяцхан заан багшдаа функцээ зөв ажиллаж байгааг харуулахыг хүсжээ. Та түүнд $f(n)$-г дуудахад өсөхөөр эрэмблэгддэг $n$ элементтэй сэлгэмэлийг олоход нь туслана уу.
Оролт
$n$ $(1 ≤ n ≤ 1000)$ сэлгэмэлийн элементийн тоо.
Гаралт
Нэг мөрөнд $n$ тоог зайгаар тусгаарлан хэвлэнэ үү.
Xариулт байгаа нь баттай.
Орчуулсан: anhaabc
Жишээ тэстүүд
Оролт
1
Гаралт
1
Оролт
2
Гаралт
2 1