Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
C. Жижигхэн заан ба шилжилт
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Жижигхэн заанд $1$-с $n$ хүртэл нийт $n$ элементтэй $a$, $b$ сэлгэмэл байжээ. $a$-н $i$-р ($1 ≤ i ≤ n$) элементийг $a_i$, $b$-н $j$-р ($1 ≤ j ≤ n$) элементийг $b_j$ гэж тэмдэглэе.
$a$ ба $b$ сэлгэмлийн зай гэж $a_i = b_j$ байх хамгийн бага $|i - j|$ утгыг хэлнэ.
Цикл шилжилтийн тоо $i$ ($1 ≤ i ≤ n$)-тэй $b$ сэлгэмэл нь $b_i b_{i+1} ... b_n b_1 b_2 ... b_{i-1}$ болно. Иймд бүх сэлгэмэл нийт $n$ цикл шилжилтийн тоотой.
Жижигхэн заан $b$-н бүх цикл шилжилт $a$-тай ямар зайтай байхыг олохыг хүсчээ.
Оролт
Эхний мөрөнд элементийн тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^5$) өгөгдөнө. Дараагийн мөрөнд $a$ сэлгэмлийг илэрхийлэх $1$-с $n$ байх нийт $n$ ялгаатай тоонууд байна. Дараагийн мөрөнд $b$ сэлгэмлийг адил байдлаар өгнө.
Гаралт
Нийт $n$ мөр хэвлэх ёстой. Мөр бүрт цикл шилжилтийн $a$-тай үүсгэх зайг хэвлэ. Эхний мөрөнд $1$-р цикл шилжилтийг, $2$-р мөрөнд $2$-р цикл шилжилтийг гэх мэтээр хэвлэнэ.
Орчуулсан: zoloogg
Жишээ тэстүүд
Оролт
2 1 2 2 1
Гаралт
1 0
Оролт
4 2 1 3 4 3 4 2 1
Гаралт
2 1 0 1