Codeforces Round #804 (Div. 2)
4 өдрийн дараа |
C. Систем администратор
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Боб $X$ корпорацид систем администраторийн ажилд оржээ. Түүний эхний ажил нь $2$ талаасаа оролттой $m$ ширхэг кабел ашиглан $n$ серверийг холбох ба аль ч хоёр сэрвэрийн хооронд мэдээлэл дамжуулах боломжтой болох юм. Шууд холболт бүр $2$ өөр серверийг хооронд нь холбох ёстой ба аль ч хоёр сервер хамгийн ихдээ нэг шууд холболттой байх ёстой.
$X$ корпорацийн өрсөлдөгч болох $Y$ корпораци Боб-д татгалзаж боломгүй санал тавиад нэг нэмэлт нөхцөл оруулахыг хүсчээ. Хэрэв $v$ дугаартай сервер унавал, аль ч хоёр серверийн хооронд мэдээлэл дамжуулах боломжгүй болох ба өөрөөр хэлбэл системийн бүтэн байдал алдагдана. Боб-д серверүүдийг ингэж холбоход туслаарай.
Оролт
Оролтын эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан $n$,$m$,$v$ ($3 ≤ n ≤ 105$, $0 ≤ m ≤ 105$, $1 ≤ v ≤ n$) 3 бүхэл тоо агуулагдана, $n$ - серверийн тоо, $m$ - шууд холболтын тоо, $v$ - системийг бүтэн байдлыг алдагдуулах серверийн дугаар.
Гаралт
$m$ мөрөнд мөр тус бүрд хоорондоо шууд холбогдох $2$ сэрвэрийн дугаар байна. Серверийг $1$-ээс эхэлж дугаарлана. Олон боломжит хариу байвал аль нэгийг нь л хэвлэхэд болно.
Шаардагдсан аргаар серверүүдийг холбох боломжгүй бол гаралт нь $-1$ байна.
Орчуулсан: kami-sama
Жишээ тэстүүд
Оролт
5 6 3
Гаралт
1 2 2 3 3 4 4 5 1 3 3 5
Оролт
6 100 1
Гаралт
-1