B. Хэлэлцээрийн ширээ

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Боб оффистоо шинээр хэлэлцээрийн ширээ байрлуулахыг хүсчээ. Түүний ѳрѳѳ $n × m$ хэмжээтэй. Ѳрѳѳний метр квадрат бүр тавилгатай эсвэл хоосон байна. Боб хуучин байрлалаас юуг ч ѳѳрчлѳхийг хүсэхгүй байгаа ба хэлэлцээрийн ширээ нь ѳрѳѳний хүрээтэй параллел,тэгш өнцөгт хэлбэртэй байхыг хүсч байв. Тэр зөвхөн өмнө нь хоосон байсан нүдэнд л ширээгээ тавьж чадна. Тэр ширээндээ аль болох олон хүн суулгахын тулд хамгийн их периметртэй байлгахыг хүсч байгаа. Түүнд тусалж боломжит хамгийн их периметрийн хэмжээг ол.

Оролт

Эхний мѳрѳнд ѳрѳѳний хэмжээг илэрхийлэх $n$, $m$ ($1 ≤ n, m ≤ 25$) хоёр бүхэл тоо ѳгѳгднѳ. Дараагийн $n$ мѳрѳнд $0$, $1$-ээс бүрдэх $m$ урттай тэмдэгт мѳр, энд $0$ нь хоосонг, $1$ нь тавилгатай байхыг илэрхийлнэ. Ядаж нэг метр квадрат хоосон байна.

Гаралт

Боломжит хамгийн их периметрийн хэмжээ болох нэг тоог хэвлэнэ.

Орчуулсан: Sugardorj, zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
3 3
000
010
000
Гаралт
8
Оролт
5 4
1100
0000
0000
0000
0000
Гаралт
16
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...