Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
C. Өнгөт зураас
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Өнгөт зураас гэдэг нь $k$ өнгөний аль нэгээр нь будагдсан нийт $n$ ширхэг дараалсан будагдсан нүд юм. Таны даалгавар бол аль ч хоёр хөрш нүдний өнгө ялгаатай байхаар хамгийн цөөн дахин будалт хийх юм. Та будалт хийхдээ $1$-c $k$-н хоорондох өнгийг ашиглаж болно.
Оролт
Эхний мөрөнд $n$, $k$ ($1 ≤ n ≤ 5·10^5$; $2 ≤ k ≤ 26$) тоо өгөгдөнө. Дараагийн мөрөнд нийт $n$ ширхэг латин цагаан толгойн том үсэг өгөгдөнө. Энд "A" үсэг эхний өнгийг, "B" үсэг дараагийн өнгийг гэх мэтээр өнгүүдийг илэрхийлнэ. Энд эхний $k$ үсэг л хэрэглэгдсэн байх юм. Үсэг бүр харгалзах нүднийхээ өнгийг илэрхийлнэ.
Гаралт
Эхний мөрөнд хамгийн цөөн дахин будалтын тоог, дараагийн мөрөнд ямар ч хамаагүй боломжит будалтыг хэвлэ.
Орчуулсан: zoloogg
Жишээ тэстүүд
Оролт
6 3 ABBACC
Гаралт
2 ABCACA
Оролт
3 2 BBB
Гаралт
1 BAB