B. Онцгой хямдрал! Ердөө 999 бурлe!

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Поликарпус бизнес хийж эхлээд удаагүй л байна. Тэр саяхан хайчны зах зээл өрсөлдөгчгүй байгааг мэджээ. Ингээд тэр хайч үйлдвэрлэж, зарахаар шийдсэн гэнэ.

Поликарпус хайчаа $p$ бурлегээр зарахаар шийдсэн. Харин тэр саяхан "Онцгой хямдрал! Ердөө 999 бурлe!" гэх мэт зарлал үйлчлүүлэгчдийн анхаарлыг маш сайн татдаг гэдгийг олж мэджээ. Тиймээс Поликарпус хайчныхаа үнийг жоохон буулгаад, хүмүүсийн анхаарал татахыг хүссэн байна.

Тэр хайчныхаа үнийг $d$-с хэтрэхгүй бурлегээр буулгаж, хамгийн олон $9$-н цифрээр төгссөн үнэнд хүрэхийг хүсчээ.

Поликарпуст зөвхөн төгсгөлийн $9$-үүд л сонирхолтой байгааг анхаараарай.

Оролт

Нэг мөрөнд хайчны анхны үнэ $p$ болон хямдруулж болох дээд үнэ $d$ ($1 ≤ p ≤ 10^{18}$; $0 ≤ d < p$) өгөгдөнө.

C++ хэл дээр 64-битийн тоо хэрэглэх үед %lld-г хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. %I64d, эсвэл cin, cout стриймийг ашиглана уу.

Гаралт

Хамгийн олон $9$-р төгсөх хамгийн их үнийн дүнг хэвлэнэ үү. Энэ дүн нь $p$-с ихгүй бөгөөд $p$-с ихдээ $d$-р бага байж болно.

Хариу болох тоо урдаа илүү $0$-гүй байх ёстой.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
1029 102
Гаралт
999
Оролт
27191 17
Гаралт
27189
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...