Codeforces Round #803 (Div. 2)
05:22:25 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
A. k-тэмдэгт мөрт
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
$k$-тэмдэгт мөрт гэдэг нь $k$ ширхэг ижил тэмдэгт мөрөнд хувааж болдог тэмдэгт мөрийг хэлнэ. Жишээ нь "$aabaabaabaab$" тэмдэгт мөр нь 1-тэмдэгт мөр, 2-тэмдэгт мөр, 4-тэмдэгт мөр байж чадна. Гэвч 3-тэмдэгт мөр, 5-тэмдэгт мөр, 6-тэмдэгт мөр байж чадахгүй. Мэдээж бүх тэмдэгт мөр нь 1-тэмдэгт мөр юм.
Танд латин жижиг үсгүүдээс тогтох $s$ тэмдэгт мөр болон $k$ тоо өгөгдсөн. Таны даалгавар бол $s$ тэмдэгт мөрний үсгүүдийг сэлгэх замаар $k$-тэмдэгт мөр болгох юм.
Оролт
Эхний мөрөнд $k$ ($1 ≤ k ≤ 1000$) тоо өгөгдөнө. Дараагийн мөрөнд жижиг латин үсгүүдээс бүрдэх $s$ тэмдэгт мөр өгөгдөнө. $s$ тэмдэгт мөрийн уртыг $|s|$ гэж тэмдэглэвэл $1 ≤ |s| ≤ 1000$ байна.
Гаралт
Үсгүүдийг нь сэлгэж $k$-тэмдэгт мөр болгосон $s$ тэмдэгт мөрийг хэвлэ. Хэрэв олон хариутай бол хүссэн нэгээ хэвлэ.
Хэрэв боломжгүй байвал "$-1$"-ийг хашилтгүйгээр хэвлэ.
[Орчуулга хяналт хийгдээгүй. ^_^ ... Codeforces Mongolian Translation Team]
Орчуулсан: Энхсанаа
Жишээ тэстүүд
Оролт
2 aazz
Гаралт
azaz
Оролт
3 abcabcabz
Гаралт
-1