A. Тэшүүрээр гулгах

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бажтек тэшүүрээр гулгаж сурч байна. Тэр дөнгөж сурч байгаа учраас нэг цасан овооноос хойш, зүүн тийш, урагш, баруун тийш гулгаж эхлээд өөр нэг цасан овоон дээр очиж зогсож л чадна. Тэр зарим нэг цасан овооноос өөр нэгрүү нь дээрх үйлдлээр очих огт боломжгүй байгааг мэджээ. Ингээд тэр дахиад хэд хэдэн цасан овоо хийгээд, бүх овоон дээр очиж чаддаг болохоор шийдсэн байна. Ингээд таниас барих шаардлагатай хамгийн цөөн овооны тоог олж өгөхийг хүссэн.

Бажтек зөвхөн бүхэл тоон координаттай цэгүүдэд л цасан овоо барьж чадна.

Оролт

Эхний мөрөнд одоо байгаа цасан овооны тоо $n$ ($1 ≤ n ≤ 100$) өгөгдөнө. Дараагийн $n$ мөр бүрт цасан овооны координат байна. $i$-р мөрөнд $i$-р цасан овооны координат ($1 ≤ x_i, y_i ≤ 1000$) байна.

Энд хойд зүг $Oy$, зүүн зүг $Ox$ тэнхлэгтэй давхцана гэж үзээрэй. Оролтонд өгөгдөх бүх цасан овооны координат ялгаатай байна.

Гаралт

Бажтек аль ч цасан овооноос бусад бүх цасан овоон дээр очиж чаддаг болохын тулд барих ёстой хамгийн цөөн цасан овооны тоог хэвлэ.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
2
2 1
1 2
Гаралт
1
Оролт
2
2 1
4 1
Гаралт
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...