C. Ажилтан хөлслөх

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бэрландийн шинэхэн бизнессман болох Витали дэлгүүр нээх гэж байгаа. Одоо түүнд ажилтан хөлслөх л дутуу.

Дэлгүүр өдөр бүр ажиллах ёстой ба дэлгүүрт ядаж $k$ хүн ажиллаж байх ёстой.

Бэрланд-д ажилладаг өдөр ба ажилдаггүй өдрийг тогтоодог хууль байдаг. Өөрөөр хэлбэл ажилтан $n$ өдөр ажилаад $m$ өдөр амрана, тэгээд $n$ өдөр ажиллаад $m$ өдөр амрана гэх мэт. Витали хууль зөрчихийг хүсэхгүй байгаа. Азаар энэ хуульд цоорхой байгаа тэр нь: Ажилтан $x$ -дэх өдөр ажилд орвол тэрний ажиллах өдөр нь $[x, x + 1, ..., x + n - 1]$, $[x + m + n, x + m + n + 1, ..., x + m + 2n - 1]$ гэх мэт. Дурын $x$-дэх өдрийг Витали сонгож болох юм.

Бас нэг хууль нь: Бэрландийн дэлгүүр ганцхан түлхүүртэй байх ёстой, түлхүүр хувилахыг хориглоно. Витали ажилтнууддаа найдан түлхүүрээ өгөх гэж байгаа. Түлхүүр эзэмшиж буй ажилтан тэр өдөр хамт ажиллаж байгаа хүндээ түлхүүрээ шилжүүлж өгж болно. Ингэж шилжүүлсэнээр дэлгүүрээ онгойлгож чадахгүй байх асуулдлыг шийдэж байгаа юм. Хамгийн эхэнд ажилд орсон хүнд эхний ажлын өдөр нь Витали түлхүүрээ өгөх болно.

Ажилтан бүр цалин авна. Тийм болохоор Витали дэлгүүрээ өдөр бүр ажиллуулхын тулд аль болох бага ажилтан хөлслөхийг хүсэж байгаа. $1$-ээс эхлүүлэн өдрийг дугаарлана. Дэлгүүрь ядаж $k$ ажилтан ажиллаж байх ёстой бөгөөд тэдний нэгэнд түлхүүр байх ёстой.

Хамгийн бага тооны ажилтны тоо болон ажиллаж эхлэх өдрийг тодорхойлоход Виталид туслана уу.

Оролт

$n$, $m$ болон $k$ ($1 ≤ m ≤ n ≤ 1000$, $n ≠ 1$, $1 ≤ k ≤ 1000$) өгөгдөнө.

Гаралт

Эхний мөрөнд хамгийн бага ажилтаны тоо болох $z$ -ийг хэвлэнэ. Хоёр дох мөрөнд $z$ эерэг бүхэл тоонуудыг зайгаар тусгаарлан хэвлэ. $i$ -дэх тоо $a_{i}$ ($1 ≤ a_{i} ≤ 10^{4}$) нь $i$ -дэх ажилтанг ажиллуулж эхлэх өдрийг илэрхийлж байгаа.

Олон хариулт байвал аль нэгийг нь хэвлэ.

Орчуулсан: anhaabc

Жишээ тэстүүд

Оролт
4 3 2
Гаралт
4
1 1 4 5
Оролт
3 3 1
Гаралт
3
1 3 5
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...