A. Васиа ба автобус

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэг удаа Васиа нэгэн түүх сонсчээ. Тэр түүн ийн өгүүлжээ “Хая Бэртавн хотод №62 дугаарын автобус буудлаас хөдөлжээ. Энэ автобусанд $n$ насанд хүрэгсэд болон $m$ хүүхдүүд байгаа аж...”.

Дараагийн үйл явдалд бид ач холбогдол өгөхгүй. Васиа нягтлан бодогч ба мөнгө тоолох ажилд их дуртай. Тэгээд тэрээр зорчигчид нийт хамгийн ихдээ ба хамгийн багадаа хэдэн төгрөг төлөхийг сонирхжээ.

Автобусны тасалбар Хая Бэртавнд 1 рублийн үнэтэй байдаг. Гэхдээ том хүнтэй яваа нэгээс илүүгүй хүүхэд үнэгүй явж болно. Өөрөөр хэлбэл $k$ хүүхэд дагуулж яваа том хүн $k$ рубли төлөх юм. (өөрийнхөө тасалбарт 1 рубли, хүүхдүүдийн тасалбарт $k-1$ рубли). Мөн том хүн хүүхэд дагуулаагүй явж байж болох ба энэ үед тэрээр 1 рубли л төлөх юм.

Бид Хая Бэртавн хотод хүүхэд том хүнгүйгээр автусанд явдаггүйг мэдэж байгаа.

Васиад нийт хамгийн багадаа болон хамгийн ихдээ хэдэн төгрөг хураасан байж болохыг олоход туслаарай.

Оролт

Оролт нь автобусандах том хүн болон хүүхдийн тоог илэрхийлэх $n$ ба $m$ $(0 ≤ n, m ≤ 10^{5})$ гэсэн 2 тоо зайгаар тусгаарлагсан байна.

Гаралт

Гаралт. Хэрэв $n$ том хүн $m$ хүүхэд автобусанд явж байх боломжтой бол хамгийн багадаа ба хамгийн ихдээ төлөгдсөн байж болох рублийн тоог зайгаар тусгаарлан хэвлэ.

Бусад тохиолдолд "$Impossible$" гэж хэвлэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
1 2
Гаралт
2 2
Оролт
0 5
Гаралт
Impossible
Оролт
2 2
Гаралт
2 3

Тэмдэглэл

Эхний жишээн дээр хоёр хүүхэд дагуулан яваа нэг том хүн 2 рубли төлсөн.

Хоёр дахь жишээн дээр автобусанд ганц хүүхэд л байсан тул боломжгүй.

Гуравдахь жишээн дээр 2 тохиолдол гарна: * Том хүн бүр нэг нэг хүүхэд дагуулж явсан ба нэг нэг рубли төлсөн. Энэ тохиолдолд зорчигчид нийт 2 рубли төлсөн. * Нэг том хүн нь 2 хүүхэд дагуулж явсан ба 2 рубли төлсөн. Нөгөө том хүн нь ганцаараа явж байсан тул 1 рубли төлсөн. Тиймээс нийт 3 рубли төлсөн болж байгаа юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...